АТГ-ын дарга Х.Энхжаргал авлигын эсрэг уулзалтад оролцов
2016-11-12

Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал тэргүүтэй төлөөлөгчид Австри Улсын Вена хотноо энэ сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Авлигын эсрэг олон улсын академийн гишүүн орнуудын 5 дахь удаагийн ассамблейн уулзалтад оролцов.

 

 

Авлигын эсрэг олон улсын академиас жил бүр зохион байгуулдаг Ассамблейн арга хэмжээнд тус академийн 69 гишүүн орон, олон улсын 5 байгууллагаас 215 төлөөлөгч оролцжээ. Гишүүн орнууд авлигатай тэмцэх үйл ажиллагааныхаа ололт, амжилтыг бусадтай хуваалцаж, Авлигын эсрэг олон академийн хувьд хийсэн ажлаа гишүүд орнуудын өмнө тайлагнаж, мөн цаашид хийх арга хэмжээний төлөвлөгөөг батлуулсан байна. 

 

Авлигын эсрэг олон улсын академийн захирал бөгөөд Гишүүн орнуудын ассамблейн нарийн бичгийн дарга, ноён Мартин Кроетнер арга хэмжээг нээж хэлэхдээ “Авлигатай тэмцэхэд юуны өмнө тухайн хүний боловсрол, мэдлэгт хөрөнгө оруулалт хийх шаардлагатай бөгөөд ингэснээр илүү үр дүнд хүрч болно” гэлээ.

 

Ассамблейн арга хэмжээний үеэр Авлигын эсрэг олон улсын академийн захирал, ноён Мартин Кроетнер Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Shuud.mn
Сонин хачин
бурмаа:
энэ муу за яахав дээ гэдэг дуракаас юугарахав
2019-03-18
Монгол:
Ийм байж л нөхөдүүд тэй тэмцэн шүү дээ,Зөв сайн байна,Амжилт хүсье
2016-11-17
enhee:
nudend huiten hun l de
2016-11-13
Зочин:
Uuruu avilgach nuhur yum bishuu.ahiinhaa huuhdiig ubtz-d gaigui ajild oruulah geed l shahaad bga suragtai bdag
2016-11-13
Nam bus irgen:
Tom tulnuudaa yaj ch chadahgui baij jijig jaraahainuuddaa er bar baidag.
2016-11-12
Зочин:
Ямар нудэнд хуйтэн хун бэ
2016-11-12