АНУ-ын цэргийн баазад халдлага үйлджээ
2016-11-13

Афганистан дахь АНУ-ын цэргийн баазад террорист халдлага болсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Халдлагаар дөрвөн хүн амиа алдсан гэнэ.

 

“Баграм” гэх нисэх хүчний баазад амиа золиослогч этгээд өөрийгөө егүүтгэсэн байна. Амиа алдагсдын хоёр нь Америк цэрэг хэмээн Пентагоны тэргүүн Картер мэдэгдэв.

 

Мөн шархдсан цэргүүдийн дунд Польшийн цэрэг байж магадгүй хэмээн тэрбээр ярианыхаа үеэр онцолжээ.  Халдлага болсон тус цэргийн цааз нийслэл Кабул хотын хойд хэсэгт байрладаг бөгөөд 14 жилийн АНУ-ын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар байгуулагджээ.

 

Уг халдлагыг талибанчууд үйлдсэн хэмээн эрх баригчид таамаглаж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин