Путинийг заналхийлжээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр твиттер хуудастаа цаазын ял гүйцэтгэж буй видео бичлэгээ байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Уг бичлэгт тагнуул хийсэн гэгдэх Иракийн дөрвөн иргэнийг цаазалж буйгаар бичигдсэн байна.
Цаазын ялыг Орос гаралтай хоёр хүү үйлдсэн байна. Хүүхдүүд “Бид удахгүй Орост очих болно” хэмээн тус улсын Ерөнхийлөгч В.Путинийг заналхийлжээ.
Тэд “Оросууд Сирид өгч буй цохилтоо зогсоохгүй бол өдөр бүр олон мянган хүн амиа алдах болно. Бидний үйл хэргийн Аллах ивээх болно” гэж хэлсэн байна.
Мөн бичлэгийн төгсгөлд Путинийг “нохой” гэж хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ