Кардашианы дүү охинтой боллоо

Реалити шоуны од Ким Кардашианы дүү Роберт Кардашиан охинтой болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Роберт өнгөрсөн оноос модель Блак Чинатай болзох болсон юм. Хос өнгөрсөн долоодугаар сард сүй тавьцгаасан билээ.
Тэд охиндоо Рене Кардашиан гэх хайрыг хайрлажээ.
Чина өчигдөр инстаграмдаа охинтойгоо авахуулсан зургаа нийтэлж, Миний мөрөөдөл биелсэн” гэж бичсэн байна. Мөн Роберт инстаграмдаа “Сахиусан тэнгэрүүд” гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ