УДЭТ-ыг Сүхбаатарын одонгоор шагналаа
2016-11-14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын драмын эрдмийн театрыг  85 жилийн ойг нь тохиолдуулан Сүхбаатарын одонгоор шагналаа.

 

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй гардуулж үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ:

“Эрхэм хүндэт Улсын драмын театрын уран бүтээлчид, ажилтнууд аа,

Хүндэт хатагтай, ноёд оо,

Монгол түмнийг шинэ соёлд уриалан дуудаж, соён гэгээрүүлж ирсэн эрдэм оюуны гэгээн өргөө-Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ойг тохиолдуулан Та бүхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой, Улсын драмын эрдмийн театрын 85 жилийн ой энэ жил тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 144 дүгээр зарлиг гарган Д.Нацагдоржийн нэрэмжит, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Улсын драмын эрдмийн театрыг Сүхбаатарын одонгоор шагнаж байна.

Дэлхийн сонгодгууд болон үндэсний шилдгүүдээс амилсан олон сайхан бүтээл Монголын драмын урлагийн өнгө төрх, нүүр царай болон мөнхөрсөн билээ. Анхдагчдын тавьсан зөв суурин дээр дараа дараагийн үе өсөн өндийж, бүтээн туурвисаар драмын урлаг 85 нас хүрчээ.

Цаг үеийн ямар ч нөхцөлд оюун санаа, гоо сайхны хэмжүүр, мэргэжлийн шалгуур, ёсзүйн босгыг тогтоож, соён гэгээрүүлэгч үүргээ Монголын драмын урлагийнхан умартаагүй юм. Монголын драмын урлагийн түүх бол манай улсын шинэ цагийн хөгжлийн түүх юм. Энэхүү түүхийг бичиж, ард түмний оюун сэтгэлгээд хувьсгал авчирсан үе үеийн уран бүтээлчдэд гүн талархал илэрхийлье.

Угтан ирэх он жилүүдийн уртад Монголын драмын урлаг ямагт соён гэгээрүүлэгч байж, алтан үеийнхний дархалсан алдар сууг хадгалж, улс орон, ард түмнийхээ төлөө ихийг хийж бүтээхийн өлзийтэй ерөөл дэвшүүлье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай” гэлээ.

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Энэ пост коминстууд болиод өгөөсэй Наад төрх нь хуучин комунист дотоод төрх нь жинхэнэ ......
2016-11-14
Зочин:
Социализмруугаа шууд орчихвол дээр юм даа. Ингэж үхэртэж байхаар...
2016-11-14
Зочин:
хараал идсэн энэ тэнэг мангар шагналуудаа болиосоо писдааа. Хэдэн биенээ шагнаад урамшуулсаар байгаад улс нь дампуураад дууслаа гөлөг.
2016-11-14