АТГ-ынхан Хэнтий аймагт ажиллаж байна
2016-11-14

Авлигатай тэмцэх газрын зүүн бүсэд томилогдсон ажлын хэсэг Хэнтий аймагт ажиллаж эхэллээ. Ажлын хэсгийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх ахалж яваа юм.

 

Тэд 2016 оны 11 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Хэнтий аймагт, 11 дүгээр сарын 18-21-ний өдрүүдэд Дорнод аймагт, 11 дүгээр сарын 22-25-ны өдрүүдэд Сүхбаатар аймагт ажиллах юм байна.

 

Дээрх аймгийн иргэд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн ахлагч, гишүүдэд хандахыг хүсвэл тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Билгүүн /утасны дугаар 88032464/-тэй холбогдох боломжтой.

Shuud.mn
Сонин хачин