Улсын онцгой комисс хуралдана
2016-11-14

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан маргааш 10.00 цагаас Төрийн ордон, Шадар сайдын өрөөнд болно. Энэ удаагийн хурлаар 

 


- Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв байдал,
- Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, 
- Баруун аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлын мэдээлэл, 
- Эрчим хүчний салбар, зам, тээврийн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдал, 
- Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, 
- Нийслэлийн өвөлжилтийн нөхцөл байдал
- Цөмийн болон цацрагийн болзошгүй осол, агаарын хөлгийн осол, сүйрлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг зохицуулах хороо байгуулах тухай зэрэг асуудлыг хурлаар хэлэлцэх юм байна. 

Shuud.mn
Сонин хачин