С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тус хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Улсын Ерөнхий прокурорын туслах, Дотоод Аюулгүй байдлын хэлтсийн дарга Э.Амарбат “С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Булганаас гадна нэг бус хүнийг сэжигтнээр татаж, саатуулан байцааж байгаа. Хэргийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа" гэсэн мэдээллийг өгөөд байсан юм.
С.Зориг агсны амь насыг хөнөөснөөс хойш 18 жилийн хугацаа өнгөрсөн ч энэ хэргийг үйлдсэн хэрэгтэн өнөөг хүртэл тодорхой бус байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ