МАН-ын Хяналтын ерөнхий хороог Х.Болдмандал удирдана
2016-11-14

МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны даргаар Х.Болдмандалыг сонголоо. МАН-ын дарга М.Энхболд  Хяналтын ерөнхий хорооны даргад Х.Болдмандал, С.Батмөнх нарын нэрийг дэвшүүлснээс  Хяналтын ерөнхий хорооны гишүүдийн олонхын саналаар  Х.Болдмандал сонгогджээ. 

 

 

Боловсрол:

  • 1989 онд Нийслэлийн 52-р дунд сургуулийг төгссөн
  • 2000 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг "Эрхзүйч" мэргэжлээр
  • 2006 онд Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх зүйн зохицуулалтын зарим асуудал" сэдвээр Хууль зүйн ухааны "Магистр"-ын зэрэг хамгаалсан,
  • 2009 онд Удирдлагын академийг "Төрийн удирдлагын менежер" мэргэжлээр төгссөн,
  • 2016- Удирдлагын академийн "Докторант" 

Австрали, Швейцарь, Сингапур, БНСУ, БНХАУ зэрэг улсуудад урт богино хугацаагаар мэргэжил дээшлүүлсэн. 

 

Ажлын туршлага:

  • 1990-1993 онд Цагдаагийн Ерөнхий газрын Эргүүл хамгаалалтын газарт салааны орлогч, салаан захирагч, 
  • 2000-2005 онд Баянгол дүүргийн Засаг даргийн тамгын газарт Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн, хуулийн зөвлөх, 
  • 2005-2006 онд МАН/МАХН/ -ын Удирдах зөвлөлийн ажлын албанд улс төрийн ажилтан
  • 2006-2008 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд ахлах мэргэжилтэн,
  • 2008-2009 онд Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай нутгийн  удирдлагын газрын орлогч дарга,
  • 2009-2012 онд Мэдээлэл шуудан, Харилцаа холбоо технологийн  газарт Тамгын газрын дарга,
  • 2013 -оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хяналтын Ерөнхий хорооны гишүүн
  • 2015-оноос МАН-ын Удирдах зөвлөлийн Хяналтын Ерөнхий хорооны дэд дарга
  • 2016 оны 11 сараас МАН-ын Удирдах зөвлөлийн Хяналтын Ерөнхий хорооны даргаар ажиллаж байна. 
Shuud.mn
Сонин хачин
пүрэвээ:
Амжилт хүсье ахад
2016-11-30
Оюунаа:
ажилд нь амжилт хүсье
2016-11-15
зочин:
Амжилт хүсье
2016-11-15
Bldmnhd:
Bayr hurgie amjilt husie.chi chadnaa duu...
2016-11-14
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-11-14