Зуун настыг гоо сайхандаа хэрхэн ашиглах вэ

Зуун настыг гоо сайхандаа хэрхэн ашиглах аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1
Зуун настын шүүс соривыг арилгадаг байна. Тиймээс та соривгүй болохын тулд зуун настыг хэрэглээрэй.
Алхам №2
Түлэгдсэн үедээ зуун настын шүүсийг хэрэглээрэй. Зуун наст өвчнийг намдаахаас гадна сорив тогтохоос сэргийлэх болно.
Алхам №3
Та үсээ угаахдаа зуун наст хэрэглээрэй. Зуун наст үсний өнгийг сэргээдэг байна.
Алхам №4
Уруул эсвэл арьсан дээр яр болон шарх гарсан үед зуун настыг хэрэглэхийг зөвлөж байна.
Алхам №5
Таны өтгөн хатсан үед зуун настын шүүс дээр бага зэргийн бүлээн ус хийгээд уугаарай. Хэдхэн минутын дараа үр дүнг нь харах болно.
Алхам №6
Та бага зэргийн хүйтэн усан дээр нэг халбага зуун настын шүүс хийгээд сайтар хутга. 10 минутын дараа дээрх усаар нүүрээ угаа. Энэ арга арьсыг цайруулах болно.
Алхам №7
Гар таны хуурайшиж өнгөө алдсан бол зуун настыг хэрэглээрэй. Шүүсийг нь гартаа түрхээд 10-20 минутын дараа гараа угаа. Дараа нь тэжээлийн тос түрхээрэй.
Алхам №8
Зуун настыг буцалгаад уухад хоолойн өвдөлт намддаг байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ