Христийн сүмд халдлага үйлджээ
2016-11-15

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Багдад хотноо байрлах христийн сүмд террорист халдлага үйлдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Халдлагын улмаас зургаан хүн амиа алджээ.

 

Террористууд мөргөл болж байсан танхим руу тэсрэх бөмбөг шидэж, автозогсоолын дэргэд тэсрэх бөмбөг суурилуулсан суудлын тэрэг дэлбэлсэн байна. Халдлагаар сүм дахин үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болжээ.

 

Мөргөлчид өчигдөр халдлага болсон сүм дээрээ очиж, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлсэн байна. Уг арга хэмжээний үеэр Иракийн армийнхан сүмийг хамгаалсан байна.

 

Армийнхан Мосул хотыг чөлөөлсний дараа террористууд энгийн иргэдийг хохироох нь нэмэгдсэн юм. Террористууд ганцхан сарын дотор христийн хоёр сүмд халдлага үйлдэж, 11 хүнийг хөнөөжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин