Улсын онцгой комисс хуралдана
2016-11-15

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан болно. Хуралдаан өнөөдөр 10.00 цагаас Төрийн ордон, Шадар сайдын өрөөнд болох бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэх аж.  

 

-Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв байдал,


-Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, 


-Баруун аймгуудад гарсан мал, амьтны гоц халдварт өвчний нөхцөл байдлын мэдээлэл, 


-Эрчим хүчний салбар, зам, тээврийн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн нөхцөл байдал, 


-Эрүүл мэндийн салбарын өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд, 


-Нийслэлийн өвөлжилтийн нөхцөл байдал


-Цөмийн болон цацрагийн болзошгүй осол, агаарын хөлгийн осол, сүйрлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг зохицуулах хороо байгуулах тухай зэрэг асуудлыг хурлаар хэлэлцэх юм байна.

Shuud.mn
Сонин хачин