Кардашианы ээж осол гаргажээ
2016-11-15

Америкийн Реалити шоуны од Ким Кардашианы ээж Крис Женнер Лос Анжелес хотноо санамсаргүйгээр осол гаргасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр хөдөлгөөнд оролцож байхдаа урд байсан машинаа санамсаргүйгээр мөргөсөн байна.

 

Крис хохирлоо бүрэн барагдуулж, машины жолоочоос уучлалт гуйсан талаар Кхоле Кардашиан инстаграм хуудастаа бичжээ.

 

Жилийн өмнө Крис “Rolls-Royce” машинаараа “Prius” машиныг мөргөж, жолоочийг нь хүндээр гэмтээсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин