Эрдэнэтийн захирлаар томилогдох хүн ”олдохгүй байна”

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2017 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Нямдорж “Эрдэнэт үйлдвэрийн даргыг яагаад томилохгүй байна. Надад ирүүлсэн мэдээллээр Ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл хуучин удирдлага нь ажиллана гэж байна. Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байгаа шүү” хэмээлээ. Түүний энэ асуултад ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:
-Засгийн газар Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлыг яаралтай томилох байр суурин дээрээ хэвээр байгаа. Өнөөдрийн байдлаар хэнийг Ерөнхий захирлаар томилох вэ гэдэгт нэгдсэн шийдэлд хүрэх хэрэгтэй байна гэсэн юм. Харин Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:
-Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар томилогдох хүн одоогоор олдохгүй байна уу. Хэлэлцэх асуудлаа үргэлжлүүлье гэсэн юм.
Ийнхүү 2017 оны улсын төсөв батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний талаар УИХ-ын тогтоолын төслийн эцсийг хийж, нэгдсэн чуулганы хуралдаанд бэлтгэн шилжүүллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ