Дарга дараагийн асуудал ч ....
2016-11-16

 

АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны  хурал өнөөдөр Төрийн ордны Их танхимд үргэлжлэн хуралдана.  Хуралдаанаар  намын шинэчилсэн дүрмийг боловсруулах танилцуулах ажлын хэсэг байгуулах юм. Гэхдээ үүний хажуугаар орон нутгийн сонгуульд оролцсон байдал, даргыг сонгох асуудал ч чих дэлсэж, “бор шувуу” нисэх биз.

 

УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын  сонгуулиас хойшхи хугацаанд  удирдлагууд нь хариуцлага хүлээхээ мэдэгдэж,  АН-ын даргыг үүргийг орлон гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ажиллаж байгаа.  Тэрбээр өмнө нь АН-ыг парламентад  цөөнх байхад намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж,  аппаратыг удирдан байсан. Өмнөх парламентад АН олонх болсон ялалтыг ч намынхан нь энэ хүнтэй холбон тайлбарладаг.  Өнөөдөр ч АН задарч, бутарсан энэ үед Сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд намаа удирдан авч орсон.  Парламентад МАН  үнэмлэхүй эрх мэдэлтэй болсон энэ үед АН-ынхан сонгогчдын нийт саналын гуравны нэгийг авч,  100 гаруй суманд, нийслэлийн гурван дүүрэгт ялалт байгуулсан нь  том амжилт. 

 

Сонгууль, намын ҮЗХ-ны хуралдааны завсарлагын дундуур АН-ын  Ардчилсан залуучуудын холбоо ээлжит чуулганаа хуралдуулж, шинэ удирдлагаар  С.Дэмчиг  сонгогдлоо.  Энэ нь АН асуудал алхам алхмаар цэгцэрч байгаагийн нэг илрэл.

 

АН-ын өнөөдрийн хэлэлцэх гол асуудал нь намын дүрмийг боловсруулах ажлын хэсэг байгуулах. Ер нь шинэ дүрмийн төсөл олон хувилбараар яригдаад эхэлсэн юм билээ. Жишээлэхэд, цаашдаа намын даргаа бүх гишүүдээсээ сонгох. Мөн  Үндэсний зөвлөлдөх хороогоо аймаг, дүүргээс биш бүх гишүүдээсээ сонгодог болох хувилбар яригдаж байсан.

 

Ер нь АН-ын задрал бутрал, сонгуулийн ялагдал нам дахь фракц, бүлэглэлийн тэмцлээс үүдэлтэйг олон нийт олон жил шүүмжилж ирсэн. Тиймээс ч намын шинэ дүрмийн оршилд  фракцгүй, эв нэгдлийг эрхэмлэх АН-ын уриаг тунхаглах  нь зүй ёсны асуудал байх биз.

 

Юутай ч ҮЗХ-ны гишүүдийн тоог өнөөдрийнхөөс нэмэгдүүлэх асуудал хөндөгдсөн байна лээ.  Одоогийн дүрмээр  Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүний суудлын тоо 228 байгаа юм. Цаашлаад  “фракцийн буюу эдийн засгийн болон албан тушаалтай хүчирхэг хэдхэн хүнээс намын бодлого шалтгаалдаггүй тийм тогтолцоо руу орно. ҮЗХ-ны гишүүдийн тоог нэмэгдүүлснээр фракциуд нь хөдөлмөрлөдөг болно. Хөрсөн дээрээ очдог болох байх” гэж тус намын генсек Л.Эрхэмбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан.  Энэчлэн АН-ын дүрэмд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг өнөөдрийн хуралдаанаар байгууүлах юм.

 

АН-ын ҮЗХ-ны хуралтай зэрэгцээд намын даргын асуудал олны анхаарлыг татаж байгаа.  Одоогийн байдлаар АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэбатаас гадна Лу.Гантөмөр, П.Цагаан, н.Чимэддорж гэх нэрс намын даргад нэр дэвших эрхмүүдэд явж байна.  Өнөөдрийн байдлаар намын дарга дараагийн асуудал ч, намын шинэ дүрэмд  даргыг хэрхэн сонгохыг тусгана.  Намын даргаа бүх гишүүдээсээ сонгох асуудал анхан шатны нэгжүүдийнхээ саналыг ч тусгахаар байгаа юм.  АН-ын даргад нэрээ дэвшүүлж байгаа эрхмүүд ч намын дүрмээ шинэчлэх ажлын хэсэгт багтах биз. Учир даргын томилгоо шинэ дүрмээр явагдана. Нөгөөтэйгүүр их хурлын төлөөлөгчдийн итгэлийг олох, лоббидох эсэх нь даргад горилж байгаа эрхмүүдийн авъяас мэдэх хэрэг.

 

Ямартай ч өнөөдрийн хуралдаанаар байгуулагдсан ажлын хэсэг намын дүрмээ боловсруулахтай зэрэгцээд даргад нэр дэвшиж байгаа эрхмүүд ч гишүүдтэйгээ ажиллах гээд хүйтний эрч чангарсан өвлийн өдрүүдэд  халуухан өрсөлдөөн үргэлжлэх  нь.

 

Арванхоёрдугаар сарын 06 хүртэл АН-ын даргад өрсөлдөгчдийн хувьд  сонгуулийн сурталчилгааны өдрүүдтэй адилтгах  богино хугацаа, богино ч өдрүүд, урт шөнө  байна даа.   

 

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Erdenebat altanhuyag zvgeer shvv busad ni tsvnkn barisan doldoinuud
2016-11-16
Зочин:
ARDCHILAL YARISAN OMHII ODOI HARH JOOMNUUDIIG MONGOLCHUUD UZEN YADAJ BAINA
2016-11-16
Зочин:
HIIMORTOI HUN SALHIN DOOGUUR NI GARAMGUI UHEERIIN BUZARUUD ZUGLASAN MAFIIN BULEG TARAN SONOH ESTOI ENE BOL ZASAG TORIIN ERHEND GARCH HULGAI LUIVAR HARGIS DEGLEMEE SANAGALZAJ BUI ZUSEN BURIIN LUIVARCHIDIIN HUIVALDAAN
2016-11-16
Зочин:
MONGOLCHUUD ARDCHILSAN NAM GEH OMHII JORLONG OTNUUDIIN NI HAMT BULAAD NILEED HEDEN SAR BOLJ BAIGAA MONGOLD HUUL ES HEREGJDEG BOL B UGD SHOROND ARDCHILSAN HUVISGALAA URGELJILUULJ BAIH ESTOI LALAR UHDELUUD TUI BUZAR
2016-11-16
Зочин:
MONGOLCHUUD ARDCHILSAN NAM GEH OMHII JORLONG OTNUUDIIN NI HAMT BULAAD NILEED HEDEN SAR BOLJ BAIGAA MONGOLD HUUL ES HEREGJDEG BOL B UGD SHOROND ARDCHILSAN HUVISGALAA URGELJILUULJ BAIH ESTOI LALAR UHDELUUD TUI BUZAR
2016-11-16
Зочин:
TOM BAGA HULGAICH BOGS DOLOOGCH YAS GORIDSON NOHOI ZUSAR BAYLDUUCH ADGIIN SHAARNUUDIIN HUIVALDAAN UHSEN AZNII CHIN ARDCHILAL NAM HESEG ULAANDAA GARSAN HULGAICH NARIIN NAIRUULSAN SHOU DAHIN ENE HUNII ADAG BOLSON LALARUUDIIG MONGOLIIN TORD HEZEE CH BUU OIRTUUL HEDHEEN HULGAICH BAIGAA SHUU MONGOLCHUUDAA
2016-11-16
vbcvb:
fdghfgb
2016-11-16
drhfth:
hjkhk
2016-11-16
kjgkjh:
ljgkljg
2016-11-16
sdfg:
sfgfdg
2016-11-16
asd:
hi
2016-11-16
!!!:
AN d ondor alban tushaal hashij baisan nohduudees neg asuulga asuuj Hariuzlaga toozwol yasiin be! Jiriin gishuudiinhee ugiig ul tooson Bi gesen henheg tussan tom darga nar ih b naa!!
2016-11-16
zochin:
AN gej uls eh ornoor toglohooroo neg bolson nam odoo tarval taarna daa.Uyn darga dorgo songoh ve.Ineedtei uym.
2016-11-16
Зочин:
Шарга морьт зусланд байрлал сайтай Бяцхан Төгөл хотхонд эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас 99118457, 99144999
2016-11-16
Зочин:
altangads gedeg liiviriin pragciig tatan buulgaj ardchilaliig ustgsan gonchigdorj metiig zailuuaachee
2016-11-16