Башар аль Ассад: Сирид хоёр дайн болж байна

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад өчигдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.
-Сирийн гол холбоотон орнуудын нэг АНУ-д саяхан Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгууллагдсан. Сонгуулийн дүнгээр тэрбумтан Дональд Трамп 2020 он хүртэл тус улсыг тэргүүлэхээр болсон. Та ноён Трампийн талаар хэр мэддэг вэ?
-Амжилттай сонгуулиа зохион байгуулсан америкчуудад талархал илэрхийлье. Үнэнийг хэлэхэд энэ эрхмийн талаар хангалттай сайн мэдэхгүй. Гэхдээ хоёр улс хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.
-Трамп терроризмтэй хатуу тэмцэхээ илэрхийлээд байгаа?
-Трампийг амлалтадаа биелүүлэн хэмээн итгэж байна. Ганц улс бус олон улсыг заналхийлээд буй терроризмтэй хатуу тэмцэх нь шударга ёс. Энгийн иргэдийг хохироосныхоо төлөө тэд шударга шүүхийн өмнө зогсох ёстой.
-Гэхдээ энэ бүхнийг ажил хэрэг болгохын тулд их хугацааг зарцуулах байх?
-Трамп бас амлалтадаа биелүүлэх нь эргэлзээтэй. Энэ бүхнийг харахад миний нас хүрэхгүй ч байж магад.
-Трамп өмнө нь Сирид цэргийн ажиллагаа явуулж буй Орос улс болон Сирийг эзлэхийг санаархаж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийг “галзуу” хэмээн тодорхойлж байсан. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнөөг хүртэл Оросуудыг цэргийн ажиллагаа нэрээр Сирид алан хядах ажиллагаа явуулж буй хэмээн буруутгаж байна. Энэ талаар?
-Бусдын бодол надад хамаагүй. Миний ганц хүсч буй зүйл бол Сирийг террористуудын савраас чөлөөлөх. Тиймээс би террористуудын эсрэг тэмцэхээр ирсэн бүхнийг найрсагаар хүлээн авах болно. Сири буцаад амар амгалан болох хэрэгтэй. Би ард түмнээ хамгаалахын тулд Оросоос тусламж хүссэн. Оросууд ч миний итгэлийг алдахгүйгээр амжилттай цэргийн ажиллагаагаа явуулсаар байна. Би тэдэнд итгэдэг. Гэхдээ хүн бүхэн өөр өөрийн бодолтой. Зарим нь энэ бүхнийг таашааж буй бол зарим нь энэ бүхнийг буруутгаж байна.
-Таныг л огцорвол энэ бүхэн дуусах болно гэх юм?
-Ассад энэ улсыг орхилоо гээд Сири амар амгалан болно гэж бодохгүй байна.
-Террористуудтай тэмцэхэд Трампийг дэмжлэгийг авах уу?
-Мэдээж хэрэг.
-Сирид яг юу болоод байна вэ?
-Үнэнийг хэлэхэд Сирид хоёр дайн болж байна. Нэгдэх нь 2011 онд эхэлсэн иргэний дайн. Хоёр дахь террористуудаас эхлэлтэй алан хядах дайн. Гэхдээ террористуудын эхлүүлсэн газар нутгийн төлөөх дайн иргэний дайнаас хэд дахин хүчтэй.
-2011 оны дөрөвдүгээр сард эхэлсэн иргэний дайны улмаас 300 мянган хүн амиа алдаад байна. Ойролцоогоор 4-5 сая хүн эх орноосоо дүрвэжээ.
-Сонсоход л таагүй байна. Гэхдээ эдгээр хүмүүс зөвхөн иргэний дайнаас болж амиа алдаагүй болно. Исламын улсын хүчирхийлэл олон зэвсэгт бүлэглэлүүдийн тэмцлээс болж эдгээр иргэд амиа алдацгаасан.
-АНУ тэргүүтэй олон улсын цэргийн эвсэл исламын улсын Сири дэх нийслэл гэгдэх Ракка хотыг чөлөөлөхөөр бэлтгэлээ хангаж байна. Ракка хотоос холгүй АНУ-ын 300 орчим цэрэг байршиж байгаа.
-Энэ тулаан амжилт олно хэмээн итгэж байгаа.
-Оросууд болон Засгийн газрын цэргүүд таныг суудлаас буулгахаар тэмцэж буй сөрөг хүчинд цохилт өгч байгаа хэмээн олон улс буруутгаж байна?
-Орос цэргийн ажиллагаагаа зогсоовол Сири дуусах болно.
-АНУ болон ОХУ-ын удирдлагууд таны оролцоогүйгээр гал зогсоох гэрээг хэд хэдэн удаа байгуулсан?
-Би тэдэнд талархаж байгаа.
-АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри саяхан “Оросоос болж хямрал газар авч байна” хэмээн буруутгасан. Энэ талаар?
-Би тэгэж бодохгүй байна. Сири эхэлж тусламж гуйсан.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ