Хорт хавдрын эрсдэлийг бууруулах хүнс

Селен нь хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулна. Селен нь ургамлын болон амьтны гаралтай бүтээгдэхүүнд илүүтэй агуулагддаг.
Үүнд: далайн загас болон далайн бүтээгдэхүүнүүд ялангуяа сельд загас, далайн байцаа, далайн давс, мах, малын дотор гэдэс (элэг, бөөр, зүрх)
Үр тарианы бүтээгдэхүүнүүд: улаан буудайн соёлж, бүхэл үрийн ширхэгтэй гурил, хивэг, хар будаа, овьёос, эрдэнэшишд их агуулагддаг байна. Мөн улаан лооль, сармис, дрожж, мөөг, өндөг, оливийн тосонд ч бий.
Харин нярай хүүхэд эхийн сүүгээр дамжуулан селен авах ба эхийн сүүнд үнээний сүүнээс хэд дахин илүүтэй агуулагддаг аж.
Эх сурвалж. НЭМХ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ