800 сурагч иргэний андгай өргөнө
2016-11-16

 

Монголын Залуучуудын Холбоо “Иргэний андгай өргөх ёслол”-ыг 2002 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жил Монголын Улсын Ерөнхий сайдын ивээл дор 14 дэх жилдээ “Тусгаар тогтнолын өдөр” буюу энэ сарын 26-нд Төрийн Ордны Их танхимд зохион байгуулах гэж байна.

 

Монголын Залуучуудын Холбоо, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран зохион байгуулж буй уг ёслолд нийслэлийн 7 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 800 сурагч оролцож, шилдэг 20 сурагч иргэний үнэмлэхээ ёслол хүндэтгэлтэйгээр гардаж авах юм. Мөн МЗХ-ны орон нутгийн салбар холбоод аймгийнхаа ЗДТГ-тай хамтран “Иргэний андгай өргөх ёслол”-ыг тухайн өдөр нэгэн зэрэг зохион байгуулах аж.

 

Энэ үеэр МУ-ын Ерөнхий сайд Ж. Эрдэнэбат, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар залуустаа хандаж үг хэлэх бөгөөд МЗХ-ны Ерөнхийлөгч А. Мөнхбат “Залуучуудаа сайхан амьдарья” лекц унших аж.

 

2016 оны 11-р сарын 26-ний өдөр болох “Иргэний андгай өргөх ёслол”-д “Итгэлийн танхим” ТББ-ын тэргүүн, жүжигчин Г.Ундармаа, “Амжилтын хэлхээ” ТББ-ын тэргүүн, “Сэлмэн хөлт” гүйгч О.Саранчулуун, “Оюун ухааны академи”-ийн тэргүүн Х.Хатанбаатар, “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч. Ганжавхлан, УДЭТ-ын жүжигчин Б. Шинэбаяр, О.Дөлгөөн, Б.Одончимэг, Загвар өмсөгч С. Сарнай, Сагсан бөмбөгийн Үндэсний шигшээ багийн тамирчин Б. Билгүүн нар урилгаар оролцохоор болжээ.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин