Кэри гоо сайхны брэндтэй болов
2016-11-16

 

Дуучин Мэрия Кэри өөрийн гэсэн гоо сайхны бүтээгдэхүүнтэй болж, худалдаанд гаргахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Уг брэндийн нэрийг “MAC” аж. Тэрбээр нэрнийхээ эхний үсгүүдээр брэндээ нэрлэжээ.

 

Кэри мөн брэндийнхээ сурталчилгаанд тоглож, телевизээр цацаж эхэлсэн байна.

 

Энэхүү брэндийг 20 наснаас дээш насныхан хэрэглэх бөгөөд гаднах сав, баглаа нь чамин юм. Тэрбээр “Эдгээр гоо сайхны бүтээгдэхүүнүүд таныг гайхалтай харагдуулах болно. Та давтагдашгүй байх ёстой” гэж хэлжээ.  

 

“MAC” брэндийн уруулын будаг 20 ам.доллар, хөмсөгний харандаа 18.5 ам.доллар, уруул хүрээлэгч 19.7 ам.долларын үнэтэй аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин