Төмөр замын асуудлаар “Шиньхуа”-тай хэлэлцээр хийж байна
2016-11-16

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа.  Хуралдаанаар  Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилт, төмөр замын транзит тээврийн байдал, тулгамдсан асуудлуудын талаар Зам, тээврийн хөгжлийн яамны мэдээллийг сонссон юм.

 

Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд 2013 оноос “Шинэ төмөр зам” төслийг эхлүүлжээ. Энэ хүрээнд Тавантолгойн-Гашуун сухайтын чиглэлийн төмөр замын барилгын  ажлын 51 .84 хувийг, Тавантолгойт- Сайншанд-Хөөт-Чойбалсан-Хөөт-Бичигтийн чиглэлийн төмөр замын техникийн зураг төслийг 100 хувь хийсэн байна. “Шинэ төмөр зам” төслийг Чингис бондын 200 сая ам.долларын, Хөгжлийн банкны 55 сая ам.долларын санхүүжилтээр эхлүүлжээ. УИХ-аас 2014 онд шинээр баригдах төмөр замын Эрдэнэт-Арцатын чиглэлийг баталсан байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Зүүнбаян-Ханги чиглэлийн  шинэ шугамыг барих асуудлыг боловсруулан УИХ-аар оруулж шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа аж.

 

ЗТХ-ийн дэд сайд Т.Цогтгэрэл байнгын хорооны хуралдаанд хийсэн танилцуулгадаа “Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлийн хүрээнд 2012 онд хувь нийлүүлэгч хоёр талаас тэнцүү хэмжээгээр дүрмийн санг нэмэгдүүлсэн хөрөнгө болон өөрийн эх үүсвэрээс зүтгүүр болон ачааны, зорчигчийн вагон, зам хэмжигч, рейлбус зэргийг худалдан авсан. Мөн өртөө болон зөрлөгийн замуудыг өргөтгөж, Толгойт болон Улаанбаатар хооронд хоёр зам тавьж, алсын удирдлагатай зөрлөгүүдийг нэмэгдүүлэх зэрэг ажил ид өрнөж байна. 

Үүний зэрэгцээ төмөр замын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, амралтын газар зэрэг харьяа байгууллагуудыг санхүүжүүлж байгаа ба нийт зардлын 18,6 хувь буюу 32,3 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Улаанбаатар төмөр замын шугам замын 56 хувьд нь их засварын хугацаа хэтэрсэн, нийт хөдлөх бүрэлдэхүүний 60 гаруй хувь нь насжилтын хугацаа хэтэрсэн байгаа тул хөрөнгө санхүүг шийдвэрлэх шаардлагатай.

 

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн эрхийг хэрэгжүүлэгч ЗТХЯ, Оросын төмөр замууд нийгэмлэг хооронд 2014 онд Улаанбаатар төмөр замын шинэчлэл хөгжлийн стратегийн  түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан. Хэлэлцээрт төмөр замын одоо байгаа гол замыг жилд 100 сая тн хүртэлх ачаа тээвэрлэх хүчин чадалтай болгох, ингэхдээ цахилгаанжуулах, эсвэл хос болгох, ОХУ-ын Тува улсаас АрцСуурь-Эрдэнэтийн чиглэлийн шинэ шугамыг бүтээн байгуулж, Улаанбаатар төмөр замын сүлжээтэй  холбох, түүнчлэн Монгол Улсын  баруун болон зүүн бүсийг дамнасан төмөр замын шинэ коридор байгуулах боломжийг судалж хэрэгжүүлэхээр тохиролцсон. Ингэхдээ гуравдагч талын оролцоо байж болохыг зөвшилцсөн байдаг. Үүний зэрэгцээ манай улсын талаас БНХАУ-ын талтай хамтарч зарим хилийн төмөр замын холболтын цэгийг тогтоосон хэмээлээ.

 

Мэдээллийн дараагаар байнгын хорооны гишүүд асуулт тавьж хариулт авлаа. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажлын явцын талаарх гишүүдийн асуултад ЗТХ-ийн сайд Д.Ганбат:

- Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажил санхүүжилтгүйгээс зогссон. Гэхдээ ирэх хавраас төслийг эхлүүлэхээр ажиллаж байна. Төмөр замын төслийг урагшлуулах асуудлыг хариуцсан Засгийн газрын ажлын хэсгийг өнөөдөр байгууллаа. Ер нь Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын төслийг Хятадын тал цогцоор хөгжүүлэх санал тавьж байгаа. Энэ саналыг Монголын Засгийн газар ч мөн дэмжиж байгаа. Төмөр замын хувьд өнгөрсөн оны найм, есдүгээр сараас “Шиньхуа” групптэй хэлэлцээр хийж байна.

 

Хөгжлийн банкны 200 сая ам.доллараар төмөр замын доод бүтцийн 51 хувийг хийж гүйцэтгэсэн. Түүнээс бол нийт төмөр замын 51 хувь нь биш юм. Далангийн ажил буюу доод бүтцийн бүтээн байгуулалтын суурь бүтэц гэсэн үг. Одоо бол 200 гаруй км яваад зогссон байдалтай байна. Холболтын цэгийг хамгийн түрүүнд шийдэх ёстой. Өнөөдрийн байдлаар Хятадын тал хариу өгөөгүй байгаа. Албан бусаар бол танай саналыг хүлээж авах боломжгүй гэсэн хариуг өгөөд байгаа юм. Тавантолгойгоос 200 гаруй км яваад зогссон цэгээс улсын хил хүртэл зөрүү үүссэн байгаа нь үнэн. Тэгэхээр энэ бол том асуудал биш хэмээлээ. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Женко, зико, Гансvх нар аль эрт тавьсан зам биздээ!?
2016-11-17
Зочин:
м.энхболд л үүнииг хүсээд ганбат түүн дээр нь ажиллаад л баина уу? луиварчид.
2016-11-16
Зочин:
төмөр замыг барих асуудлыг шенхуатаи ярих эрхииг хэн хэзээ өгсөн юм бэ? ганбат саид тиим эрх эдлэхгүи. мөнгөө олоод өөрсдөө гүицээх ёстои.заавал шенхуатаи ярьж тэднээр бариулахыг хэн хүсээд баигаа юм. хөрөнгө оруулалтаа нөхөж дараа нь ашигтаи ажиллах төслөө яагаад хүнээр хятадаар бариулах гээд баигаа юм. юм идэхиин дон туссан нөхдүүд л иим хииж баигаа.
2016-11-16