Спортынхон спортоор өрсөлдөнө

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газраас өнөөдөр 11:00 цагт Спортын төв ордны хурлын танхимд хэвлэлийн хурал зарлалаа.
БТСГ-аас Монголын спортын салбарын хамгийн том өдөрлөгийг Монголд анх удаа "Эвтэй бол хүчтэй" нэрийн дор зохион байгуулах талаар мэдээлэл өгнө. Энэхүү өдөрлөг нь 12 сарын 08-нд Спортын төв ордонд зохион байгуулагдах бөгөөд БТСГ, МҮОХ, БСШУСЯ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид оролцох юм.
Монголын сор болсон шигшээ багийн шилдэг тамирчид, дасгалжуулагч нар, олимп болон паралимпийн шигшээ багийнхан, спортын бодлого тодорхойлогчид мөн бодлого хэрэгжүүлэгчид өөрсдийн чиглэл, үүргээрээ нэгдэн баг бүрдүүлж, спортын төрлүүдээр өрсөлдөнө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ