Трамп Азийн орнуудад хэрхэн нөлөөлөх вэ
2016-11-17

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп Азийн орнуудтай харилцаагаа улам өргөжүүлэхээ илэрхийлээд байгаа. Тэрбээр бүрэн эрхийнхээ хугацаанд Азийн орнуудад төрийн айлчлал хийхээ мэдэгдсэн. Тэгвэл Трампийн Ази тивд явуулах бодлогын талаар хэвлэлүүд мэдээлж байна.

 

 

 

Япон улс

 

Трамп Азийн орнуудаас Япон улстай илүү ихээр нөхөрлөхийг хүсч байна. Тэрбээр тус улсын Ерөнхий сайд Шинзо Абетэй холбоогоо сайжруулах зорилготой байгаа юм. Перу улсад энэ сарын 18-19 хооронд зохион байгуулагдах “АПЕК”-ийн уулзалтын үеэр удирдагчид уулзах билээ. Тэдний ярилцах сэдэв одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ Трамп тангарагаа өргөөд Япон улсад айлчлах магадлал өндөр байгааг шинжээчид үзэж буй юм. Трамп, Японы тусламжтай Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг царцаах цаашлаад зогсоох төлөвлөгөөтэй байна. Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “АНУ ганцаараа Хойд Солонгосын эсрэг тэмцэхгүй. Бид Азийн хамгийн хүчирхэг гүрэнтэй хамтрах болно” гэсэн юм. Гэхдээ Трамп өнөөгийн Засгийн газар, Ерөнхийлөгч Барак Обама шиг Пхеньян руу дайрахгүй гэдгээ илэрхийлсэн. Тэрбээр Хойд Солонгостой эвлэрэлийн гэрээ байгуулж, улмаар удирдагч Ким Чен Унтай уулзахыг хүссэн юм.


 

БНХАУ

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн хугацаанд БНХАУ-тай дотно нөхөрлөсөн. Тэрбээр тус улсын дарга Си Зиньпинтэй хэд хэдэн уулзаж, олон гэрээг амжилттай үзэглэсэн билээ. Обамагийн байгуулсан найрсаг харилцааны гүүр Трампийн үед “сэв суух” магадлалтай байна. Трамп АНУ-д зарагдаж буй хуурамч бараа бүтээгдэхүүнтэй хатуу тэмцэхээ илэрхийлээд буй. Энэ бүх асуудлаас болж хоёр улс таагүй харилцаатай болох магадлал өндөр байна. Гэхдээ Вашингтон, Бээжин Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаар өнөөг хүртэл зөрчилддөг. Трамп тангарагаа өргөсөнөөр уг асуудалд  тийм ч их анхаарал хандуулахгүй хэмээн Хятадын хэвлэлүүд мэдээлсэн билээ.


 

Өмнөд Солонгос

 

Трамп мэтгэлцээний үеэр Өмнөд Солонгос, Япон төлбөрөө төлөхгүй бол эдгээр улсын аюулгүй байдлыг “НАТО” хариуцахгүй гэдгээ илэрхийлээд байна. Тэрбээр “Тэд заасан хугацаанд төлбөрөө барагдуулахгүй бол гишүүнчлэлийг эрхийг түтгэлзүүлэх болно” гэсэн билээ. Уг мэдэгдлийг санаатай өдөөн турхирсан мэдэгдэл хэмээн Сөүл үзсэн юм.  Гэхдээ уг асуудал аль аль талдаа гацах магадлалтай байна. Солонгосчууд төрийн нууц задруулсан хэмээн Ерөнхийлөгч Пак Ын Хэг огцрохыг шаардаж байгаа.  Түүний эрх мэдэл “нэг хөлтэй сандал адил” тогтворгүй байгаа талаар хэвлэлүүд онцолж байна.

 

Тиймээс энэ бүхэн намжихаас өмнө удирдагчид энэ талаар ярилцах эсэх нь тодорхойгүй байгаа юм. АНУ-ын 28 мянган цэрэг Өмнөд Солонгос улсад үүрэг гүйцэтгэж байна. Мөн хоёр Солонгосын хил дээр АНУ пуужингаас хамгаалах “THAAD” системийг байршуулахаар төлөвлөөд байна.


 

Филиппин

 

Родриго Дутерте Филиппинийн Ерөнхийлөгчөөр сонгогдсоноор тус улс хөдөлгөөнд орсон гэхэд болно. Тэрбээр хар тамхичдын эсрэг хатуу арга хэмжээ авсаар байна. Ерөнхийлөгчийн эхлүүлсэн хар тамхины дайны улмаас 2200 хүн амиа алджээ. Уг үйл явдалтай холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэл хийснээр хоёр улсын харилцаа муудсан гэхэд болно.  Дутерте “Тусгаар улсын асуудал хөндлөнгөөс оролцохгүй байхыг хүсье” гэж мэдэгдэж, АНУ-тай байгуулсан бүх гэрээ хэлэлцээрээ цуцлахаа илэрхийлээд байгаа. Тэрбээр мөн АНУ-ын нөлөөнд автахгүй байхыг ард түмэндээ сануулж, Обамаг хэл амаар доромжилсон билээ. Филиппинийн гол холбоотон улс бол АНУ. Обамагийн эхлүүлсэн хүйтэн харилцааг Трамп үргэлжлүүлэх эсвэл цэглэх нь тодорхойгүй байна. Трамп “Филиппинтэй найрсаг харилцаагааа үргэлжлүүлэх болно” гэж хэлжээ.  Дутерте “Трамп надад таалагддаг. Тэр гайхалтай бизнесмэн. Түүнтэй ярилцахдаа бэлэн байна” гэв.


 

Хойд Солонгос

 

Трамп кампанит ажлынхаа үеэр “Хэрвээ би Ерөнхийлөгч болбол Хойд Солонгос улсад айлчилсан анхны АНУ-ын Ерөнхийлөгч болох болно” гэж мэдэгдсэн билээ. Тэрбээр ялалт байгуулж, ганцхан сарын дараа тангарагаа өргөх юм. Трамп “АНУ, Хойд Солонгосын эсрэг хэтэрхий хатуу хориг тавьж байна. Мэдээж хэрэг хориг тавьж, үйл хөдлөл бүрийг нь хянахыг хэн хүсэх билээ. Би Ким Чен Унтай уулзаж, цөмийн хөтөлбөрөө царцаах асуудлаар хэлэлцэх болно” гэж хэлжээ.  Түүний мэдэгдэл хоёр улсын түүхэнд байгаагүй найрсаг харилцааг авчрах магадлал өндөр байгаа гэж олон улсын тоймчид үзэж байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
монголыг хэн тоох вэ дээ.
2016-11-18
unshigch:
yyd haalgaa ongoilgood altsaigaad hevtsen ch yzej harah hyngui gedeg shig ar ovort ni altsaganaj gyigeed ardchilal geed guuaglasan ch orondoo barigdaj otond idegdsen mongoliig toodog amitan alga. asem hiij altsagnalaa. utaanbaatariin tunhag metiig hooloi meden charlalaa. toodog amitan alga. golog golgooroo guilgaa guigaad yldlee dee hoorhii
2016-11-18
Зочин:
Азийн мексикүүдийг америкаас хөөж гаргана гэсэн ш дээ. Монголын талаар өөр юм огт дугараагүй1
2016-11-18
зочин:
Үнэт зүйлгүй, сувдаг шуналтай,хомхой сэтгэлтэй, долдой зусарч ,хүн чанаргүй, мөн чанаргүй, янхан шиг хэнтэй ч явалдахад бэлэн монголчуудыг тоож ч харахгүй. Авилгачид хэний ч нүдэнд сайхан харагдахгүй шүү дээ.
2016-11-18
Зочин:
Trampa ah ni tsagaachdiig huunu gesendee.Mungu gyidag gyilgachdiig er ni iveehgyi bololtoi.Hyatadyytai l endyyreed ynah bii dee .
2016-11-17
Munkhdelger:
Mongolchyydiig yana gsen be. Tramp ax
2016-11-17
Зочин:
Азийн мексикүүдийг америкаас хөөж гаргана гэсэн ш дээ. Монголын талаар өөр юм огт дугараагүй1