Агаарын бохирдлын улмаас 400 хүн амиа алджээ
2016-11-17

 

Ираны нийслэл Тегеран хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлдэг билээ. Тэгвэл тус улсад ганцхан сарын дотор агаарын бохирдлын улмаас 412 хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

“23 өдрийн дотор 400 гаруй хүн амиа алдлаа. Энэ нь өмнө бүртгэгдэж байгаагүй тоо. Эрүүл мэндийн яам иргэдэд амны хаалт тарааж байгаа. Харамсалтай нь энэ бүхэн үр дүнгээ өгөхгүй байна” хэмээн

 

Агаарын бохирдлын улмаас саяхан цэцэрлэг болон бага, дунд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон билээ.

 

Эрх баригчид жил бүр агаарын бохирдлыг бууруулахаа амладаг ч өнөөг хүртэл иргэд хүнд нөхцөлд амьдарсаар байна.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин