Ж.Бямбадоржийг ХЭҮК-ын гишүүнээр улируулан томилов
2016-11-17

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХЭҮК-ын гишүүнээр томилох асуудлыг хэлэлцлээ. ХЭҮК-ын гишүүнээр Ж.Бямбадоржийг улируулан томилохоор санал болгожээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Ж.Бямбадорж даргын хувьд хуульч хүн. Харин ХЭҮК-ын үйл ажиллагааг сайжруулмаар байна. Хүний эрх зөрчигдөж байна. Гэтэл комиссын хүлээх хариуцлага байхгүй. Ямар ч эрх мэдэлгүй юм билээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эхнэрийг хил давахыг хориглолоо гэнэ. Гэтэл ХЭҮК таг чимээгүй. ХЭҮК ижил хүйстний асуудлаар тайлан тавих гэж орж ирж байснаас хүний эрхийн асуудлаар тайлан тавьж байгаагүй. Таныг манай гишүүд дэмжих байх. Та нас явахын хэрээр туршлага суухын зэрэгцээ эр зоригтой байх хэрэгтэй байна.

 

УИХ-ын гишүүн Л.Болд:

 

-Ж.Бямбадорж даргыг 1992 оноос хойш парламентад хамтран ажиллаж байсан мэднэ. Хуульч, туршлагатай хүн.  ХЭҮК-т дутагдаад байгаа асуудлыг шийдэх хэрэгтэй. УИХ-ын Хүний эрхийн дэд хороо ерөөсөө харагдахаа байсан. Энэ хороонд би орохоор өргөдөл өгөөд аваагүй. Би энэ ажлаар мэргэшсэн. Намайг хавчаад авахгүй байна. Тиймээс намайг энэ дэд хороонд авааач. Хүний эрхийн дэд хороог цөөнхийн төлөөллөөр даргалуулдаг. Ардчилсан тогтолцоо Монгол Улсыг авч явж байна. Хүний эрх монголчууд бид бүхэнд үнэтэй. Хүний эрхийн талд олон улсын болон үндэсний хэмжээний зорилтуудаа дэмжих ахиц өөрчлөлтийг гаргаарай.

 

Ийнхүү гишүүд асууж асууж, үг хэллээ. ХЭҮК-ын гишүүнээр Ж.Бямбадоржийг томилохыг 96.2 хувийн саналаар дэмжлээ. Ийнхүү ХЭҮК-ын гишүүнээр Ж.Бямбадоржийг томилов. Үүний дараагаар  Ж.Бямбадорж  "Монгол төрийн өндөр албан тушаалд дахин томилсонд талархаж байна. Хүний эрхийн асуудал нэр төрийн, хүнд ажил байдаг. Би зүтгэх болно" хэмээлээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Болил доо энэ өвгөнийг тэтгэвэрт нь суулгаач дээ Нямдррж энэ 2 с өөр хууль мэддэг хүнгүй хуульч байдаггүй юм уу насаараа л хуц ухна шиг л явлаа хүний төлөө нэг ч сайн зүйл хийсэнгүй дээ энэ өвгөчүүл
2019-11-24
Зочин:
Хүний эрхийн дэд хорооны даргаар сөрөг хүчний нөхдөөс тавиач. Ингэж зориг гаргаж чадахгүй бол Бямбадоржийн хийх ажил худлаа болж таарна.
2016-11-17