Улаанбаатар
Д.Нацагдоржийн номын сангаар өдөрт 1000 хүн үйлчлүүлдэг
2016-11-17

Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байна. Их зохиолчийн мэндэлсэн 110 жилийн ойг энэ жил өргөн хүрээнд тэмдэглэж буй. Түүний амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн хоёр ч жүжиг тайзнаа тавигдаж, Утгын чимэг наадам нэрэмжит болон зохион байгуулагдлаа.

 

 

Их зохиолчийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан түүний нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сангийн талаар танилцуулга хүргэж байна.

 

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын санг анх 1980 онд ЗХУ-ын тусламжаар байгуулжээ. Харин 1986 онд Д.Нацагдоржийн нэрэмжит болгосон аж. Тус номын сан  дөрвөн салбар, 350 мянган номтой. Хүүхдийн уншлагын танхимтайгаас гадна Монгол Улсын хэмжээнд ганц байдаг хараагүй иргэдийн брайл номын сантай.

 

Нийт  600 суудалтай тус номын сан өдөр бүр  1 000 хүнд үйлчилдэг байна. Өнгөрсөн 2015 онд 210 мянган уншигчид номоор үйлчилжээ.  

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
lobor:
udur byr 1000 xyn nom unshij bn
2016-11-17