Д.Дагвадорж: Мэдэх юм алга

Гавьяат тамирчин Ц.Цогтбаярыг Монголын чөлөөт бөхийн холбооны их хуралд оролцуулахгүй гэжээ. Холбооны энэхүү шийдвэрийг эсэргүүцэж, дасгалжуулагч Ц.Цогтбаяр өөрийгөө шатаахаа мэдэгдээд байна.
Рио-2016 олимпийн наадмын дэвжээнээ хувцсаа тайлж, эсэргүүцэл илэрхийлэн дасгалжуулагчийн эрхээ хасуулсан. Хэдийгээр дасгалжуулах эрхгүй ч Монголын чөлөөт бөхийн спортод хувь нэмрээ оруулсан гавьяат хүний хувиар их хуралд оролцох хүсэлтээ илэрхийлсэн ч холбооны удирдлагууд татгалзсан байна. Тиймээс тэрбээр тэмцлийн хамгийн хурц хэлбэрийг сонгож, үзэл бодлоо илэрхийлэхээр болжээ.
Дасгалжуулагч Ц.Цогтбаярыг яагаад их хуралд оролцуулахгүй болсон гэсэн талаар Монголын Чөлөөт бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Дагвадоржоос тодруулахад "Дэлхийн бөхийн холбооны дүрэм, хартыг зөрчсөн асуудал байгаа болов уу даа, мэдэх юм алга" гэсэн хариултыг өгөв.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ