Ж.Бямбадоржийг ХЭҮК-ын даргаар улируулан томилов

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд ХЭҮК-ын даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын дарга ХЭҮК-ын даргад нэр дэвшүүлэн танилцуулдаг байна. ХЭҮК-ын даргад Ж.Бямбадоржийг санал болгожээ. Ж.Бямбадорж нь Ховд аймгийн Дарви суманд төрсөн. УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд даргаар ажиллаж байсан. Хуульзүйн байнгын хороогоор энэ асуудлыг хэлэлцээд дэмжсэн байна. УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Ж.Бямбадоржийг ХЭҮК-ийн комиссын гишүүнээр улируулан томилсон юм.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй. Тиймээс Хуульзүйн байнгын хорооноос гаргасан саналын дагуу эхлээд ХЭҮК-ын үүрэгт ажлаас Ж.Бямбадоржийг чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг батлав. Дараагаар нь ХЭҮК-ийн даргад улируулан томилох санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар ХЭҮК-ын даргаар Ж.Бямбадоржийг томилохыг дэмжсэн юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ