Алеппо хотыг дахин бөмбөгджээ
2016-11-18

Сирийн Алеппо хотыг дахин бөмбөгдсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг хэрэг өчигдөр орон нутгийн цагаар 14.00 цагт болсон байна.

 

Албаныхан “Халдлагаар зургаан хүүхэд амиа алдсан. 24 хүн шархтсан. Аврагчид сураггүй болсон иргэдийн эрэн хайж байгаа” гэж хэлжээ. Хотын зүүн хэсэгт байрлах нийтийн байрыг агаараас бөмбөгдсөн байна. Энэхүү хэргийн ард ямар улс эсвэл бүлэглэл байгаа нь нууц хэвээр байна.

 

Энэхүү хэргээс ганцхан өдрийн өмнө хотын төвд байрлах хүүхдийн эмнэлэгийг агаараас бөмбөгдөж, 56 хүн амиа алдсан билээ.

 

Пентагон энэхүү хэргийн ард “Оросууд бий” хэмээн мэдээлсэн ч уг мэдээллийг Москва эрс үгүйсгэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
USA L HIIJ BGAADAAAAA
2016-11-18