Шатахуун тээвэрлэж явсан машин осолдож, 73 хүн амиа алджээ
2016-11-18

Мозамбик улсад шатахуун тээвэрлэн явж байсан ачааны машин дэлбэрсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

“Уг ослын улмаас 73 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархтсан” болохыг албаныхан баталлаа. Энэхүү осол Малави хотын хилийн ойролцоо Тете мужийн Капиридзанга тосгонд болсон байна.

 

Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа юм. Засгийн газраас ослын шалтгааныг хурдан тодруулахыг албаныханд даалгажээ.

 

Мозамбик улс дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг бөгөөд хүн амын ихэнх хувь нь ядуу аж.  Тус улс 1975 онд тусгаар тогтносон боловч, 1992 онд иргэний дайн дэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Manai Mongold yamar hamaa bnaa Bichih durtai yum bol gadaad dotoodoor ni medeegee salgaj bicheech
2016-11-18
Зочин:
Энэ мэдээ манайд бас дэлхийд хамаатай чухал мэдээ юу?
2016-11-18