М.Анхцэцэг Дэлхийн аварга боллоо
2016-11-18

Хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Азийн аварга, Дэлхийн аварга гэсэн том алдартайгаар эх орондоо ирэх нь. Тэрбээр энэ сарын 14-нд Япон улсад болсон хүндийг өргөлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Азийн аварга болсон юм. Нийт 235 кг-ыг өргөж, Азийн аварга болон Токиогийн тэнгэрт эх орныхоо далбааг мандуулсан.

 

 

Токиогоос шууд Мексикийн Мериад хотыг зорьсон М.Анхцэцэг оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж,  ДЭЛХИЙН АВАРГА болсон байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн -75 кг-ын жинд өрсөлдсөн М.Анхцэцэг нийлбэр дүнгээр 235 кг-ыг өргөж, оюутны Дэлхийн аварга болжээ. 

 

Тэрбээр огцом өргөлтийн сүүлийн оролдлогоор 136 кг-ыг захиалсан ч өргөлтийн явцад бэртэл авсан байна. Ийн М.Анхцэцэг дасгалжуулагчгүй явсан хоёр тэмцээний алтан медалийн тавцанд зогсч, Дэлхий, Азийн аварга боллоо.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
тэр канад дасгалжуулагчид нийт монголчуудынхаа өмнөөс талархал илэрхийлье!
2016-11-18
zochin:
BAYR HURGIE. BERTELTEE EDGEENESHUU. DASGALJUULAGCH N BAISAN BOL TEHNIKIIG N HELEED BERTEHGUI BAIJDEE. BUH YMAND GANTCAARAA HOGIIN CH YMAADAA.
2016-11-18
amgaa:
amjilt husie
2016-11-18
davaa:
dasgaljuulagchiin hereg algaa alga er ni manai zarim dasgaljuulagch gaviya baiguulhaasaa gai boloh ni ih dasgaljuulagch nertei nohduud ih bii shuu
2016-11-18
зочин:
Гараа яачихаа вэ бэртсэн ч аварга болоод зогсож байгаа нь харсан чинь самсаа шархирч нүднээс нулимс гарч байна. Олимпийн аварга болоорой. Туслий гэсэн улс орон, хүний тусыг авч бай эрүүл мэндээ алдвал бүгдийг алдана. Залуу нас, гоо сайхан нисээд алга болно.
2016-11-18
Зочин:
Er ni dasgaljuulagchgui yavaad bval zugeer yum bish uu? Hajuud zogschihood hun sandargaad bgui
2016-11-18
zhc:
bayar hurgiye mundag bna olimpiin avarga bolooroi gemtel gedeg helj ireh bish sain edgeegeeree
2016-11-18
Зочин:
Баяр хүргэе!!!!!!!!!! Биеэ бодоорой
2016-11-18
MGL:
Мундаг байна. Баяр хүргэе.
2016-11-18