Ховдын сумдад өвөлжилт хүндэрч байна
2016-11-18

 

Ховд аймгийн Алтай, Үенч Булган сумдад их хэмжээний цас орсноос болж өвөлжилт хүндэрч болзошгүй байна. Иймээс аймгийн Онцгой комисс хуралдаж, өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа дээрх сумдад үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, зудын байдлыг тогтоох ажлын хэсэг томилжээ. Мөн малчид ард иргэдэд төрийн болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх, малчдыг нүүлгэн шилжүүлэхэд зориулан Зэвсэгт хүчний123-р анги, Хилийн цэргийн 0130-р ангиас цас туулах өндөр чадвартай автомашинийг ажиллуулах шийдвэр гаргав.

 

Одоогийн байдлаар Булган суманд 35-80 см цасан бүрхүүл тогтож, зам даваа хаагдсан учраас сумын онцгой комиссийн шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байна. Алтай, Үенч суманд 40-60 см-ийн зузаантай цасан бүрхүүл тогтсон мэдээлэл байна. 

Shuud.mn
Сонин хачин