Д.Амартүвшин, Д.Алтансүх, Л.Энхрийлэн нар эхний тойрогтоо хийллээ
2016-11-18

Хятадын Чиндао хотноо өнөөдөр жүдо бөхийн Гран при тэмцээн эхэлнэ. Тэгвэл өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын барилдаанууд болж, манай 4 бөх татамид гарна.

 

 

Эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин барилдах бөгөөд эхний тойрогтоо хийлсэн байна. Улмаар хэсгийн аваргын төлөө Хонконгийн Лэунг Хон Ман болон Хятадын Тан Шао Лонг нарын ялсантай нь барилдана. Харин 66 кг-ын жинд Д.Алтансүх болон А.Батсуурь нар барилдаж байгаа.

 

Д.Алтансүхийн хувьд А зоонд багтаж, эхний тойрогтоо хийлээд байна. Харин хэсгийн аваргын төлөө Колумбын Хуан Эрнандес болон Хятадын Рен Жиа Вен нарын ялсантай нь барилдах юм. А.Батсуурийн хувьд В хэсэгт багтаж, эхний тойрогтоо Японы Кензо Тагаватай барилдахаар учраа тарааад байна.

 

Тэгвэл 57 кг-ын жинд өрсөлдөж байгаа Л.Энхрийлэн С хэсэгт багтаж, эхний тойрогтоо хийллээ. Харин хэсгийн аваргын төлөө Оросын Александра Салникова болон Хятадын Фенг Шуе Мей нарын ялсантай нь барилдахаар оноолт таараад байна.

 

Эх сурвалж.: mminfo.mn

Shuud.mn
Сонин хачин