Ж.Батзандан АН-ын даргад нэрээ дэвшүүлнэ
2016-11-18

УИХ-ын гишүүн Ж.Батзандан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр АН-ын ҮЗХ-ны хурлын үр дүн, намын даргын асуудлаар байр сууриа илэрхийлэв.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэлдээ :

 

-АН-ын шинэчлэлийн асуудлыг эрчимтэй ярьж байна. ҮЗХ-ны хурлаас  үндсэн дүрэм, үзэл санаагаа боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт миний бие орсон. АН-д  эрс өөрчлөлт хийж шинэчилнэ. Фашист, коммунист арга барилаас нь салгахын тулд дүрэм болон үзэл санааны шинэчлэлийг хийх болно. АН сүүлийн он жилүүдэд жирийн гишүүдээсээ хөндийрч барьцаалагдсан, бүлэглэлийн гарт орсон. Тийм учраас бүлэглэлийн савраас нь салгана. АН-ыг ард түмэнтэй нь ойртуулна. Энэ намыг эрх чөлөө, шударга ёс, хүний эрхийг дээдэлсэн үнэт зүйлтэй нам болгохын төлөө үндсэн дүрмийг өөрчилнө. Ирэх сарын 6-ны өдөр АН их хурлаа хуралдуулж ҮЗХ-гоо тарааж шинэ дүрмээ батална. Шинэ АН ирэх сарын 6-нд бий болно. Авлигад идэгдэж хулгайн бүлэглэлийн гарт орсон хуучин АН-ыг ирэх сард тараана. АН-ын дүрэмд олон чухал өөрчлөлт орно. Тухайлбал, бүх шатны намын дарга нарыг ҮЗХ сонгодог байсныг болиулж нийт гишүүдийн дэмжлэгээр сонгоно. АН өнөөдрийг хүртэл хэт хэвтээ тогтолцоотой байсан. Ардчилал биш анархизм энэ намд тогтчихсон байсныг болиулж дэг, журамтай хатуу сахилга баттай болж өөрчилнө. Энэ нам гишүүддээ нээлттэй нам болно. Фракцуудын зодооныг эцэс болгоно. Явцуу фракцуудыг тарааж мэргэжлийн фракциудыг бий болгоно. АН-ын бүх шатны даргыг гишүүд дэмжигчдээс сонгодог тогтолцоо руу шилжсэн тохиолдолд миний бие намын даргын сунгаанд оролцоно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

Би шинэ АН-ыг удирдаж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа. Ж.Батзандан миний бие АН-ын даргаар сонгогдсон тохиолдолд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээр Р.Амаржаргалыг дэмжиж ажиллана хэмээн мэдээлэв.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
chi dutoo
2016-11-19
Зочин:
Batzandan bolison bai daa. ANamiig uzen yaddag ardiin namiin tuluulugch namiin darga bolno gej uu, arai ch de
2016-11-18
зочин:
за энэ л дутаж гэнэ шизо
2016-11-18