Х.Болормаа ажлаа хүлээн авлаа
2016-11-18

Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдсон Х.Болормаа ажлаа хүлээн авлаа. Түүнийг өчигдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хуульд заасан эрхийнхээ хүрээнд захирамж гарган батламжилсан юм.  

 

2012-2016 онд тус дүүргийн Засаг даргаар ажилласан Д.Бадарсан тамгаа ёслол төгөлдөр хүлээлгэн өгөхдөө “Сүхбаатар дүүргийн хөгжлийн төлөө хамт зүтгэж, олон сайн ажлыг гар нийлэн хэрэгжүүлсэн иргэд, ЗДТГ-ын хамт олон, дүүргийн ИТХ, Хороодын Засаг даргын ажлын алба, ИНХ, боловсрол, эрүүл мэндийн салбарынхан, нийт төрийн албан хаагчид, хамтарч ажилласан бүх хүмүүстээ талархал илэрхийлье. Шинэ Засаг дарга Х.Болормаагийнхаа ажилд нь амжилт хүсье. Нийслэл, дүүрэг минь улам хөгжин дэвжих болтугай” гэв.


Шинээр томилогдож буй Засаг дарга Х.Болормаа нь дүүргийн ИТХ-ын сонгуульд 12 дугаар хороонд АН-аас нэр дэвшиж сонгогдсон төлөөлөгч бөгөөд 2012-2016 онд дүүргийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж байсан юм.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
казино баттулгын төрсөн дүүгийн эхнэр х.болормаа таньд ажлын амжилт хүсий
2016-11-18