Батлагдсан хуулиудын эцсийн найруулгыг сонсож байна
2016-11-18

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан гишүүдийн 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг УИХ-ын дарга М.Энхболд танилцуулан батлав. Хуралдааны эхэнд баталсан хууль тогтоолуудын эцсийн найруулгыг сонсож байна.

 

Дараагаар нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын санал гаргасан билээ.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин