Марион Котиллард: Брэд салсан нь надтай ямар ч холбоогүй
2016-11-18

Францын жүжигчин Марион Котиллард өчигдөр “Today” шоунд оролцжээ. Тэрбээр сүүлд “Allied” кинонд тоглосон юм. Түүний ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Холливуудын нэрт жүжигчин Брэд Питтэй хамтран “Allied” кинонд тоглосон. Энэхүү уран бүтээл хэдхэн өдрийн өмнө нээлтээ хийсэн. Та уран бүтээлийнхээ талаар сонирхуулаач?

 

-Шинэхэн уран бүтээлийнхээ талаар ярих болсондоо таатай байна. Би энэхүү уран бүтээлдээ зүрх сэтгэл, ур чадвар ер нь хүнээс гарч болох бүхий л чадвараа харуулсан бүтээл болсон. Киноны зураг авалт эхэлсэн өдрөөс л миний сэтгэл их хөдөлсөн. Ерөнхийдөө энэхүү кинондоо дурлачихсан гэхэд болно. Мэдээж хэрэг энэхүү киног үзсэнээр хайр дурлал, үнэнч сэтгэл, харуусал, гэмшил гэх мэт амьдралд өдөр бүр тохиолддог бүх сэтгэл хөдлөлийг харж болно. “Allied” орчин үеийн кино биш. Дэлхийн II дайны тухай өгүүлэх болно. Тэр үеийн сэтгэл хөдлөлийг гаргах амаргүй байсан.

 

-Энэхүү уран бүтээл бидэнд шинэлэг мэдрэмжийг төрүүлэх болов уу?

 

-Мэдээж хэрэг. Та бүхэндээ амлаж байна. Энэхүү бүтээл таны оюун ухааныг өнгөрсөн үе рүү хүргэх болно. Би амлаж байна.

 

-“Allied” кино олон шагналын эзэн болно гэдэгт итгэлтэй байна?

 

-Маргахгүй байна. Учир нь бидэнд Брэд Питт байна. /инээв/

 

-Энэ гайхалтай эрхэм “Allied” киноны гол дүрийг бүтээсэн учир амжилт олох нь тодорхой хэмээн хэвлэлүүд мэдээлж байгаа. Та санал нэгдэж байна уу?

 

-Мэдээж хэрэг. Брэд гайхалтай жүжигчин. Тэр маш сайн зохион байгуулагч. Кино эхлэхээс дуусах хүртэл надад зааж зөвлөсөн. Тэрбээр киногоо амжилттай болгохын тулд бүхий л хүчээ дайчилсан.

 

 

-Зураг авалтын үеэр Брэд болон гэр бүлтэй нь холбоотой мэдээлэл их гарсан. Тэрбээр киноны үеэр эхнэрээсээ салсан. Мэдээж хэрэг та хамгийн ойр байсан учраас түүний талаар бидэнд ярьж өгөөч?

 

-Түүнтэй холбоотой мэдээлэл хэвлэлээр цацагдаж байсан ч тэрбээр зураг авалтаасаа ганц удаа хоцорч байгаагүй. Өмнөх шигээ эрч хүчтэй байсан. Миний ярих зүйл ингээд л дууслаа.

 

-Брэдийн гэр бүл салсаныг таны буруу хэмээн хэвлэлүүд бичсэн байсан. Энэ талаар?

 

-Би их цочирдсон. Бид үнэхээр сайн найзууд. Нэг гэр бүл салж байгаад харамсч байна. Гэхдээ энэ бүхний буруутанг намайг мэтээр ярих нь утгагүй хэрэг. Учир нь надад гэр бүл бий. Тэднийг салсанд үнэхээр харамсч байна.

 

-Тэгэхээр энэхүү асуудал тантай ямар ч холбоогүй юм байна?

 

-Хэрвээ хүү минь энэ талаар сонсвол уйлах байсан байх. Тэр минь ээждээ ямар их хайртай билээ. Брэд салсан нь надтай ямар ч холбоогүй. Хэвлэлээр цацагдсан бүхэн худал цуурхал, цуу яриа гэж хэлмээр байна. Та бүхний нийгэмд тараасан худал яриа намайг ганцаардуулахгүй. Би хүчтэй хэвээрээ байх болно.

 

 

-Таныг удахгүй хоёр дахь хүүхдээ өлгийдөн авна гэсэн?

 

-Тийм ээ. Энэ бол үнэн. Би маш их жаргалтай байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
зөв:
марион котийор
2016-11-20