Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж хүндрэлээс гарна
2016-11-18

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ургац хураалтын талаар мэдээлэл хийлээ. Үүний дараагаар цөөнхийн бүлгийг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат АН-ын бүлгин дүгнэлтийг танилцуулсан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан  УИХ-ын дэгийн дагуу цөөнхийн бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдээс асуулт асууж, хариулт авах юм.

 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

 

-Малчид, тариаланчдын хоорондох зөрчлийг хэрхэн арилгах вэ? Мах боловсруулах, экспортлох чиглэлээр ямар ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

 

-Тариалангийн бүс нутагт малчин, тариаланчдын зөрчил үнэхээр их байдаг. Тиймээс эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж энэ хүндрэлээс гарах юм. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн ОХУ-д айлчлал хийж байгаа. Мах экспортлох чиглэлээр хэлэлцээ хийнэ. Мөн Хятад улсад хоёр чиглэлээр мах экспортлохоор болж байгаа хэмээлээ.

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эрчимжсэн мал аж ахуй гэж сэлэнгийн хужаа нарын гахйн фермирхүү аж ахуйг хэлнэ
2016-11-20
Зочин:
Эрчимжсэн мал аж ахуйг одоо хүртэл ойлгоогүй л байна даа. Газар, мал хоёрын зөрчлийг арилгах арга кам гэж харагдахгүй л байна шүү.
2016-11-18
Зочин:
Erchimjsen mal aj ahui gedgiig Yag yu gej oilgoh uu? Belcheeriin MONGOL maliig ugui hiine gej oilgoj boloh uu? Ali esvees het ih toonii araas bus zuvhun tsuun tootoi chanartai surgiin butetsiig bii bolgoh gej oilgoh uu?
2016-11-18
Зочин:
Erchimjsen mal aj ahui gedgiig Yag yu gej oilgoh uu? Belcheeriin MONGOL maliig ugui hiine gej oilgoj boloh uu? Ali esvees het ih toonii araas bus zuvhun tsuun tootoi chanartai surgiin butetsiig bii bolgoh gej oilgohj uu?
2016-11-18