Д.Амартүвшин аваргын төлөө барилдана
2016-11-18

Олон улсын жүдо бөхийн холбоо буюу IJF-ийн энэ оны сүүлийн Гран При ангилалын тэмцээн манай урд хөршийн Чиндао хотноо эхэллээ. Энэхүү тэмцээний эхний өдөр манай гурван бөх хүч үзснээс хоёр нь медалийн төлөө хүч үзэхээр болоод байна.

 

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Дашдаваагийн Амартүвшин хүч үзэж, хятад, тайваний жүдочдыг дараалан ялж, финалд шалгарлаа. Мөн 66 кг-д хүч үзэж буй ОУХМ Довдонгийн Алтансүх хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Тэрбээр А хэсгийг эзэн орны бөхийг ялснаар тэргүүлсэн бол хагас шигшээд ОХУ-ын Абдула Абдулзалиловт иппон бууснаар хүрэл медалийн төлөө БНХАУ-ын Чин Дагатай учраа таарсан байна.

 

Харин манай ОУХМ Адъяагийн Батсуурь эхний тойрогтоо Японы бөхөд ялагдал хүлээснээр тэмцээнийг орхисон байна. Сонирхуулахад сүүлийн удаа Чиндао хотноо зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн ирэх онд Хөт хотод зохион байгуулагдахаар болжээ.

Shuud.mn
Сонин хачин