Хотын дарга нийтээрээ цас цэвэрлэх уриалга гаргалаа
2016-11-18

Өнгөрсөн оройноос буюу 11 дүгээр сарын 17-ны оройн 20 цагаас эхлэн орсон цас өнөөдөр үргэлжлэн орсоор байна. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд үзэгдээгүй их хэмжээний цас орж байгаа юм. Өнгөрсөн шөнө орсон цасны зузаан гэхэд зарим газраа 20 см-т хүрчээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлчүүдэд хандан уриалга гаргалаа.

 


 

Тэрээр “Өчигдөр шөнөөс эхлэн орсон цас байгалийн давагдашгүй хүчин зүйлийг бий болгож байна. Улаанбаатар хотын зүгээс өнгөрсөн хугацаанд орсон цаснуудын үеэр өөрсдийн бүх нөөц бололцоог дайчлан ажилласан. Нэг харьцуулалт хэлье. Өнгөрсөн онд нийт өвлийн турш 13 удаа цас орсон байхад энэ өвөл эхлээд нэг сар хүрэхгүй хугацаанд 13 удаа цас орчихоод байна. Сар хүрэхгүй хугацаанд өнгөрсөн жилийн давтамжаа давчихсан байгаа юм. Давтамжаасаа гадна хэмжээ нь их байна. Цаг уурын байгууллагаас цаашид ч цас үргэлжлэн орох мэдээлэл өгч байгаа учраас төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэд бүгд бэлэн байдалд байх шаардлагатай байна. Өнгөрсөн шөнийн 00 цагаас эхлэн хотын хувьд өндөржүүлсэн байдалд ажиллалаа. Хот тохижилтын газраас 116 гудамжинд 149 хүн 41 машинтайгаар ажилласан. Дүүргийн ТҮК-ууд 109 гудамжинд, Улаанбаатар авто зам арчлалтын компанийн ажилчид мөн ажиллалаа. Энэ хугацаанд 140 тонн давс, бодис цацсан байна. Өглөөний 6 цагаас хойш зам талбайн үйлчлэгчид ажиллаж байна.



Маргааш буюу 19-ний бямба гарагт Улаанбаатар хотын төр захиргааны болон төрийн үйлчилгээний бүх байгууллага ажиллана. Эдгээр байгууллагууд нийтийн цас цэвэрлэгээнд ажиллахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг энэхүү уриалгад нэгдэж, гудамж талбайн цас мөсийг цэвэрлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.” гэлээ гэж Нийслэлийн  ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene jogorhoi uuruu tsas tseverlej urialah heregteishdee.Hudlaa shireenii araas yaa shig suugaad tom tom urialaad ih baga hemjee zaagaad bh shaardlagagvi,ajil hvleej avsiin bol ajil ,bitgii gomginood bai!!!
2016-11-20
Irgen:
Demjij bna niisleliin irged hun bur tseverleh heregtei end tsalin mungu uguh heŕeggui ebe ajil bol ard irgediin eruul mendiin tuluu uchir alban gazar ail urh huvi bur oroltsoj tseverleh heregtei bid hiij bgaa ajilgui baij turuus nehej tur zasagaa muulj l chaddag tegvel odoo uursduu sanaachilj hiih tsag bolson
2016-11-19
түр ажлын байр:
Албан болон хувийн байгууллага орчноо, гэр хороололынхон гудамжаа цэварлээгүй тохиолдолд өндөр торгууль ав өөрснөө цэвэрлэхгүй гэвэл цас цэвэрлэх нөхөрлөл байгуулж тэднээр гэрээт цэвэрлэгээ хийлгэ. бас нэг ажлын байр бий болно
2016-11-19
зочин:
зөв бүх хүчиний байгууллаг оюун сурагч нар гаргаж цэвэрлэх хэрэгтэй байна.
2016-11-19
hvvree:
davsaa tsatsaachee . daraa davsniii mungu henii halaasand oroh ve ???? . honio hariulahdaa . 2 uulaaa .. hooloo idehdee . gantsaaraa . hahahaha . ard tvmniig songuulaar 2 huvaachihna ... hamtiin hudulmur deer hamtiiin hvch heregteig . uhaaraagvi . ene ulun hulgaich iin bgaa baidal . chaa basaaa
2016-11-18
Kub:
Mungiig ni kheseg nukhduud ideed ajlyg ni bid khiikh uu. Ene tsasnaar yadaj khot tsastai temtsekh oroldlogo khiigeed diolekhgui bn gej urialj baigaa bol bolj baina. Zugeer suuj baigaad genet urialsand ingej baigaa yum shuu ...
2016-11-18
ХОТЫН ИРГЭН:
Би өөрийн орцныхоо, гаражийнхаа үүдийг зүгээр л сэтгэлээрээ цэвэрлэчихдэг. Харин зам, гудамж цэвэрлэх нь хотын даргын зохион байгуулах ажил. Хуучин хотын дарга гудамжийг цасгүй байлгаж чадаад байсан. Зөв зохион байгуулах, жаахан хотын сэтгэл хэрэгтэй. Хотын дарга Та чадахгүй байгаа бол ажлаа өгвөл яасан юм бэ.
2016-11-18
ХОТЫН ИРГЭН:
Би өөрийн орцныхоо, гаражийнхаа үүдийг зүгээр л сэтгэлээрээ цэвэрлэчихдэг. Харин зам, гудамж цэвэрлэх нь хотын даргын зохион байгуулах ажил. Хуучин хотын дарга гудамжийг цасгүй байлгаж чадаад байсан. Зөв зохион байгуулах, жаахан хотын сэтгэл хэрэгтэй. Хотын дарга Та чадахгүй байгаа бол ажлаа өгвөл яасан юм бэ.
2016-11-18