Дээрхийн Гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад хүрэлцэн ирлээ. Түүнийг Гандантэнгчинлэн хийдийн удирдлага, лам хуваргууд угтан авчээ. Тэрбээр манай улсад дөрвөн өдрийн айлчлал хийх юм. Далай лам манай улсад ес дэх удаагаа заларч буй нь энэ.
Гандантэгчинлэн хийдээс энэ удаагийн айлчлалыг цэвэр номын айлчлал хэмээн тодотгож буй. Далай лам ням гаригийн 09.30-11.30 цагийн хооронд Улаанбаатар паласе-ийн их танхимд Монголын сүсэгтэн олонд зориулж, нэн ховордсон номыг айлдана. Богд ламын авшиг, Шар Жигжид бурханы насны авшиг гэсэн номнуудыг айлдана гэдгийг Гандантэгчинлэн хийдээс мэдэгдээд буй.
Мөн Далай лам эрдэмтэн судлаачид болон оюутан залуустай уулзалт хийнэ.