Галт тэрэг осолдож, 13 хүн амиа алджээ
2016-11-20

 

Энэтхэгийн Уттар Прадеш мужид галт тэрэг замаасаа гарсан осол гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Ослын улмаас 13 хүн амиа алдаж, 100 гаруй хүн шархтсан талаар албаныхан өгүүлэв. Уг осол орон нутгийн цагаар 21.30 цагт болжээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

 

Зорчигч “CNN” агентлагт “Ослын улмаас 120 хүн шархтсан. Хүмүүсийн ихэнх нь айж сандарсан байгаа. Хоёр жирэмсэн эхийн биеийн байдал тааруухан байгаа хэмээн албаныхан мэдээлсэн. Галт тэрэг осолдохоосоо өмнө хэтэрхий хурдтай явж байсан” гэж хэлжээ.

 

Эрх баригчид ослын шалтгааныг хурдан тодруулахыг шаардаж, амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл хүргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин