Галт тэрэг осолдож, 115 хүн амиа алджээ
2016-11-21

 

Энэтхэгийн Уттар Прадеш мужид галт тэрэг замаасаа гарсан осол гарсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. Ослын улмаас 115 хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархтсан талаар  албаныхан өгүүлэв. Уг осол орон нутгийн цагаар өчигдар 21.30 цагт болжээ. Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна.

 

 Аврагчид сураггүй болсон иргэдийг хайсаар байгаа юм. Амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүй гэнэ.

 

Зорчигч “CNN” агентлагт “Ослын улмаас 120 хүн шархтсан. Хүмүүсийн ихэнх нь айж сандарсан байгаа. Хоёр жирэмсэн эхийн биеийн байдал тааруухан байгаа хэмээн албаныхан мэдээлсэн. Галт тэрэг осолдохоосоо өмнө хэтэрхий хурдтай явж байсан” гэж хэлжээ.

 

Эрх баригчид ослын шалтгааныг хурдан тодруулахыг шаардаж, амиа алдагсдын гэр бүлд эмгэнэл хүргэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин