Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо тайлангаа тавина
2012-01-10

Өнөөдөр Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо 2011 оны үйл ажиллагааны тайлангаа тавина. Мөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2012 онд хэрэгжүүлэх ажлын нэгдсэн төлөвлөгөө, Агаарын чанарын харьцуулсан мэдээ сэлтийг танилцуулах аж. Хуралд Үндэсний хорооны гишүүд, мэргэжлийн албадын дарга, мэргэжилтнүүд оролцох юм.
Shuud.mn
Сонин хачин
Өвлийн улиралд гэр хорооллын дээгүүр утаа угаар сааралтан харагддаг ч харин зайсан болон хотын өмнөд хэсгээр утаа харьцангуй бага харагддаг билээ. Гэр хорооллынхон гэртээ түүхий нүүрс шатаадаг болохоор хотын агаарын бохирдлыг гэр хороолол л үүсгээд байна гэж манайд мэдээллээд байда. Энэ үнэхээр үнэн гэж үү? Үгүй шүү дээ. Хотын өмнөд хэсэг утаа багатай харин гэр хороолол л утаан дунд харагдаад байдаг нь улаанбаатар хотын газарзүйн онцлог болон уур амьсгалтай холбоотой юм. Өвлийн улиралд дулааны хэм өглөө болон үдээс хойш -20 хэм, орой үдэш -40 хэм хүртэл хүйтэрдэг. Харин хотын урд хэсэгт Богдхан уул дүнхийн сүндэрлэнэ. Бүхий л шөнийн турш хуралдсан хүйтэн агаар нь өглөөнөөс эхлэн өдрийн турш -20 хэм болтол буурч 500метрийн өндрөөс хүйтэн агаар доошилдог байна. Энэхүү хүйтэн агаарын урсгал Богд уулын ар бэлийг даган өмнөөс хойд зүгрүү салхины урсгал бий болдог байна. Түүнчлэн зүүн өмнөөс мандах нарны илч голчлон хойд зүгт тусахаас гадна гэр хорооллын айл бүр гал түлж хотын хойд хэсгийн агаар мандал халж хөнгөн болох ба тэрхүү хөнгөн агаар нь дээш хөөрөн бүхий л өдрийн турш өмнөөс хойд зүгрүү салхины урсгал бий болдог. Улаанбаатарын гурван цахилгаан станц нь ерөнхийдөө хотын баруун өмнө байрлах ба тэндээс гарах утаа нь агаарын урсгалыг даган явсаар гэр хорооллын дээгүүр 100-аад метрийн өндөрт нүүгэлтэн харагддаг байна. Харин гэр хорооллын айлуудын намхан яндангаас гарах утаа газраас ердөө 5 метрийн өндөрт л харагддаг. Тэрхүү 5 метрт хуралдах утаанаас дээш 95 метрийн өндөрт байгаа нь цахилгаан станцын утаа юм. Иймээс мэдээллийн хэрэгсэл эрх мэдэлтнүүдийн хэлээд байгаа шиг гэр хороолол л голчлон дангаараа агаарын бохирдлыг үүсгээд байгаа хэрэг ердөө ч биш юм. Гэр хорооллынхон нь энэ сэдвийн хэлмэгдэгсэд болоод байгаа төдийгүй цахилгаан станцаас гарах утаа агаарын бохирдлоос болж хамгийн ихээр хохирч байгаа хүмүүс болж байна. Хотын цаг агаар, газарзүйн байрлалын онцлогоос болж цахилгаан станцад өдөр бүр шатаах 12000 тн ( гэр хороололд шатаадаг нүүрснээс 8-10 дахин их) нүүрсний утаа нь гэр хорооллын дээгүүр бөөгнөрдөг. Энэ үлэмж хэмжээний утаа угаараас болж жил бүр 500 хүн үхэж, 3000 хүн өвчинд шаналж байна. Xамгийн аюултай нь жирэмсэн эхчүүд нүүрсний утаанд агуулагдах мөнгөн усны нөлөөнөөс болж зулбах, төрөлхийн гажигтай өвчтэй хүүхдүүд төрөх нь эрс ихэсч байгаа. Цахилгаан станц биднийг зайлшгүй хэрэгцээт халаалт, эрчим хүч зэргээр хангадгийг хүн бүр сайн мэднэ. Гэвч үүнийг үйлдвэрлэхийн тулд цахилгаан станцад өдөр бүр үлэмж их хэмжээний түүхий нүүрсийг шатааж байна. Гэр хороололд шатаах нүүрснээс 10 дахин их нүүрс шатааж хэмжээлшгүй хор хөнөөлийн үрийг агаарт цацаж байна. Хотын агаарын бохирдлыг бууруулья гэвэл цахилгаан станцад нүүрс шатаах явдлыг бууруулахаас илүү үр дүнтэй арга гэж байхгүй. Халуун ус халаалт дулааныг холоос нийлүүлэх хэцүү ч (учир нь дулааны хэм замдаа алдагдах) харин эрчим хүчийг холоос нийлүүлэхэд ямарч асуудалгүй. Хэрвээ хот доторх станцад эрчим хүч үйлдвэрлэхийг зогсоовол цахилгаан станцад өвөл түлдэг нүүрсний хэмжээ 50% багасна. Гэр хороолол хүч авч хүрээгээ тэлсэн нь 2001 оны зуднаас эхлэлтэй. Одоогоос 10 жилиийн өмнө гэсэн үг. Бид агаарын бохирдлыг гэр хороололтой холбож тайлбарлах гэж байгаа бол 10 жилийн өмнөх Улаанбаатарын дүр төрхийг эргэн санах хэрэгтэй. 10 жилийн өмнө хотод зөвхөн гэр хороолол л цөөхөн байсан гэж үү. Тэр үед одоогийн шинэ шинэ барилгууд, орон сууцны хорооллууд ч байгаагүй шүүдээ. Тиймээс цахилгаан станцад шатаах нүүрсний хэмжээ нь одоогийнхоос 2 дахин бага байсан. Одоо цахилгаан станцад өдөрт 12000 тн нүүрс шатаадаг. Цахилгаан станцад шатаах нүүрсний хэмжээ нь бага байсан болохоор агаарын бохирдол ч өнөөдрийнх шиг гамшгийн хэмжээнд мэдрэгдээгүй байсан хэрэг. Товчхондоо хэлэхэд ганцхан гэр хороололд л түүхий нүүрс шатаагаад хотынхныг хордуулаад байгаа хэрэг ердөө ч биш болох нь ойлгогдож байгаа биз. Гэр хороолол ихсэх цаг мөчтэй давхцан орон сууцны хорооллууд шинэ шинэ барилгууд шилээ даран ашиглалтанд орсон болохоор цахилгаан станцад шатаах нүүрс ч 6000тн-12000тн болтлоо ихсээд байна. Гэр хорооллынхны түлэх нүүрсний хэмжээг хамгийн ихээр бүр тэр хэмжсэн барьсан хүмүүсийнх хэлээд байгаагаас ч ихээр тооцоход 1500тн болно. Эдгээр тоонуудыг харьцуулаад үзсэн ч агаарын бохирдлын голомт хаана байгаа нь тодорхой юм. Манайх хотын 3 цахилгаан станцдаа утааг багасгах төхөөрөмж суурилуулсан ч бид түүнд итгээд сэтгэл амарч яасанч болохгүй. Тэр төхөөрөмжөөр 10 micron-оос дээш хэмжээний тоосонцрыг л шүүж чадах тул нүдэнд үзэгдэх утаа л бага зэрэг багасах төдий. Харин эрүүл мэндэд хамгийн хортой 2.5 micron-оос жижигхэн тоосонцрыг бол бараг шүүж чадахгүй. Хятадын нийслэл Бээжингийн ойролцоох цахилгаан станцуудад бүгдэнд нь утаа шүүх төхөөрөмж бий ч түүнд нь итгээд сэтгэл амардаг хятад хүн нэг ч үгүй. Яагаад тэр төхөөрөмжинд найддаггүйг нь Бээжингийн тэнгэрийг хараад л хэнч ойлгоно. Гамшигт агаарын бохирдлоос болж зөвхөн Бээжинд л гэхэд 3000 хүн үхдэгийг хятадууд бүгд мэднэ. УБ-ын 3 цахилгаан станц 600 мв эрчим хүч үйлдвэрлэдэг. Харин 200 мв эрчим хүчийг оросоос импортолж байна. Бид нийтдээ 800 мв эрчим хүч хэрэглэж байна. Хот доторхи цахилгаан станцуудад эрчим хүч үйлдвэрлэхийг зогсоочихвол хэрэгцээт 800 мв эрчим хүчийг нь оросоос авах болно. Одоохондоо Оросоос нийлүүлж байгаа цахилгаан үнэтэй байгаа ч ирэх жилээс Байгал нуурын усан цахилгаан станцын хүчин чадал нэмэгдэхэд оросоос импортлох эрчим хүчний үнэ хямдрах болно. Бүр одоогийн манай 3-р цахилгаан станцад үйлдвэрлэж байгаа цахилгааны үнээс ч хямдхан болох нь дамжиггүй. Хэнтийн Чандгана, Өмнөговийн Ухаа-худаг, Төв аймгийн Сэргэлэнгийн цахилгаан станцуудаас УБ-руу эрчим хүчээр хангатал 3 орчим жил шаардлагатай тул 3 жил өнгөрвөл оросоос эрчим хүч импортлох шаардлагагүй, хот доторх цахилгаан станцад эрчим хүч үйлдвэрлэж байна гэж сая гаруй хүнийг эрүүл мэндээр нь хохироох хэрэг бол бүр ч шаардлагагүй болно. Хэрвээ хотын цахилгаан станцад эрчим хүч үйлдвэрлэхээ боливол 3 жилийн дараа гэхэд хотын агаарын бохирдолын тал хагас нь үгүй болно. Иймээс энэ 3 жилд эрчим хүчээ яах нь л асуудал болоод байна. Асуудал болоод байна гэдэг нь хурдан нэг тийш нь шийдэх хэрэгтэй гэсэн үг болохоос шийдэхийн аргагүй хүнд асуудал болчихлоо гэж хэлж байгаа юм биш. Өнөөдөр манайд агаарын бохирдлоос болж жилд 1000 хүн үхэж, 100 гаруй жирэмсэн эхчүүд зулбасан гэсэн харамсалтай тоо баримт хүртэл гарсан байна. Цахилгаан станцад 12 тн нүүрс шатаахад нэг хүн үхэж, 100 тн-г шатаахад нэг жирэмсэн эхэд хортой нөлөө үзүүлнэ. Манайд сүүлийн үед шинэ шинэ барилгууд, орон сууцны хорооллууд улам бүр хүрээгээ тэлж байна. Ирэх жил ашиглалтанд орох барилгууд ч ганц нэгээр тоологдохгүй нь мэдээж. Тиймээс ирэх жилээс цахилгаан станцад өдөрт 12000-14000 тн нүүрс шатаадаг болно. Агаарын бохирдлоос болж амьсгал хураах хүний тоо 200-р нэмэгдэн 1200 болж, хорвоод хараахан мэндлээгүй үрээ алдах эхчүүдийн тоо 20-р нэмэгдэж 120 болно.
2012-01-10
Монгол улсын одоогийн байдлыг үзвэл 800настай хүүхэд шиг л байна. Чингис хаан тулгар төрийг байгуулснаас хойш 800 гаруй жил өнгөрсөн ч өнөөгийн монгол улс насанд хүрсэн хүн шиг хэмжээний харагдахгүй л байна. Энэ он удаан жилийн түүхийг өнөөгийн монголчууд нэр төртэй үүрч явж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл ханиад хүрээд халуурсандаа яавал өвчин нь эдгэхийг мэдэхгүй халуун байна хэмээн хувцсаа тайчиж улам өвчнөө сэдрээх хүүхэд мэт гэсэн үг. Манайхан агаарын бохирдлыг бууруулах гэж хачин сонин юм их л сэдэж байх шиг байна. Гэхдээ цахилгаанаар халаана гэдгийг зөв зүйтэй санал юм гэж бодож байгаа ч тэрхүү цахилгаан эрчим хүчийг хот доторхи нүүрсний цахилгаан станц үйлдвэрлэж байгааг мартаж болохгүй. Гэр хороололд хэрэглэглэж байсан 1 тн нүүрсийг шатаахыг болиулж цахилгаанаар халаах гэвэл цахилгаан станц тухайн гэр хорооллыг халаахын тулд гэр хороололд түлж байсан 1 тн нүүрснээс 10 дахин их хэмжээний нүүрс хэрэглэн тухайн газрын эрчим хүч үйлдвэрлэх болно. Ингэвэл юу ч дээрдэхгүй биздээ. Хэрвээ цахилгаанаар халаах гэж байгаа бол эхлээд хот доторхи цахилгаан станцаас биш хотын гаднаас эрчим хүч нийлүүлэхээр шийдвэрлэсэн дээр. Улаанбаатарын агаарын бохирдлын 90 хувь нь хот доторх цахилгаан станцаас үүсч буй тул цахилгаан станцаас ялгарах хорт бодисыг хэрхэн багасгах вэ гэдэг л хамгийн чухал. Гадаадынханд монголын тэнэглэлийн 3 төсөл гэж нэрлэгддэг 3 зүйлийн талаарх яриа байдаг гэдгийг сонсоод нүүр хийх газаргүй боллоо. 1дэх нь шинэ нисэх буудлын төсөл- улсын нийслэлийнх нь талаас илүү нь халаалт, халуун хүйтэн усгүйгээр балар эртний байдалтай амьдарч байхад 300тэрбум төгрөг 40 жилийн хугацаатайгаар гадаадаас зээлж шинэ онгоцны буудал бариж байх юм. 2дахь нь хот доторх гурван цахилгаан станцаас голчилж үүсэх агаарын бохирдлоос болж асар олон хүн өвчинд нэрвэгдэж байхад дахин нийслэл дотроо 5дах цахилгаан станцыг барина гэж шийджээ. 3дахь нь гэр хорооллыг хот доторх цахилгаан станцын эрчим хүчээр халаах мөн гэр хорооллынхондоо хагас коксжсон түлш хэрэглүүлэх гэдэг шийдвэр юм. Эдгээр гурван хөгийн төслийг сонссон юм ойлгодог хэн боловч инээд нь хүрнэ биздээ. Монгол нь жилд 500000 тн газрын тос хятадад экспортолдог чамлахааргүй газрын тосны ордтой улс. Гэтэл яахаараа гэр хорооллыг керосиноор халаая гэж энэ эрх мэдэлтнүүдийн хэн нь ч ам ангайдаггүй байна аа. Энэ бүгдээс дүгнэхэд Монгол улс маань Африкийн Конго-с илүү тэнэг улс гэж хэлүүлэхдээ хүрээд байна. 76 улс орны эрх ашгаас илүү өөрсдийн эрх ашгаа дээгүүрт тавиж ажиллаж байгаа болохоор монгол улс дэлхийн нийтийн онигооны баатар болоод байна. 10 жилийн өмнө харуусалтайгаар хөнөөгдсөн С.Зориг хэрвээ одоо амьд сэрүүн байсан бол өнөөдөр монгол иймэрхүү улс болохгүй л байсан байх. Хэрвээ тэрээр амьд сэрүүн байгаад одоогийн ерөнхийлөгч болсон бол түүний гэр нь хаана байх байсан бол? Туул голын хөвөөнд ерөнхийлөгчөөс өөр хэн ч ашиглахгүй гүүрийг хэдэн 10 сая төсвийн мөнгөөр засуулж, монголчуудын хувьд ариун дагшин газар болох Богдхан уулын хормойд амьдарч ямбалахгүй л байсан байхдаа. Тэрээр яасан ч ингэхгүй байсан. Түүний гэр нь гэр хороололд л байх байсан байх. Хэрвээ тэгвэл гэр хороололд ус дамжуулах хоолой, халаалт дулаан, боловсон 00,бохирын шугам, засмал зам гээд л орчин үеийн хотын иргэний амьдралд байх ёстой бүхнийг бий болгох байсан байлгүй. Түүнчлэн ерөнхийлөгчийн гэрт ажиллах хүмүүсийг ч гэр хороололд амьдардаг энгийн нэгэн хүмүүсийн төлөөллөөс сонгох байсан биз.С.Зориг аймшигт алуурчний гарт амиа алдхаасаа өмнөхөн монголын радиод өгсөн сүүлчийн ярилцлагадаа "Улс vндэстнийхээ сонирхлыг хамгийн дээр тавих ёстой. Тvvний дараа манай нийгэмд нийтлэг болсон бvлгvvдийн сонирхлыг хамгаалах, дараа нь бvлгийн юм уу компанийн сонирхол байж болно. Яагаад гэвэл тэд чинь тодорхой хэмжээгээр ашгийн байгууллага. Тvvнийхээ тєлєє хєєцєлдєнє. Дєрєвт нь мэдээж хувь хvнд амьдралаа дээшлvvлэх, сайхан амьдрах сонирхол тєрнє. Тийм сонирхол бvх цаг vєд байж л байсан. Vvнийг бас тооцох хэрэгтэй. Гэхдээ бид нар энэ дарааллаа алдаж болохгvй. Дараалал алдах юм бол ялзрах тєвшинд орно…” гэж хэлсэн байдаг. Энэхүү үгийг бид мартах учиргүй мартсан нэгэнд нь сануулах хэрэгтэй.
2012-01-10
ажил хийгээгүй болохоор тайлан байхгүй ээ
2012-01-10