Энэтхэг: Амиа алдагсдын тоо нэмэгджээ
2016-11-21

 

Энэтхэгийн Уттар Прадеш мужид өчигдөр галт тэрэг замаасаа гарч, осолдсон билээ. Тэгвэл “ослоор амиа алдагсдын тоо 120-д хүрсэн” талаар албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан “CNN” агентлаг мэдээллээ.  

 

Ослын улмаас 150 хүн бэртэж, эмнэлэгт хүргэгдээд байна. Амиа алдагсдын тоо нэмэгдэж магадгүй талаар албаныхан өгүүлжээ.  Ослын шалтгаан өнөөг хүртэл тодорхойгүй байгаа юм. Галт тэргийг замаас гаргахаар олон тооны аврагчид ажиллаж байна.

 

Тус улсын түүхэнд галт тэрэгний ослоор олон хүн амиа алджээ.

 

Тодруулвал 1995 оны наймдугаар сарын 20-нд зорчигч тээврийн галт тэрэг осолдож, 358 хүн амиа алдсан байна. 1999 оны наймдугаар сарын 5-ны өдөр галт тэрэгний ослоор 290 хүн амиа алдсан бол 1998 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр галт тэрэгний ослоор 212 хүн амиа алджээ.  2002 оны есдүгээр сарын 10-нд мөн галт тэрэг осолдож, 130 хүн амиа алдсан бол 2010 оны тавдугаар сарын 10-ны өдөр галт тэрэг осолдож, 100 хүн амиа алдсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин