АН-ын бүлэг хуралдахгүй

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуваарийн дагуу хуралддаг. Харин АН-ын бүлгийн хуралдаан тодорхойгүй шалтгаанаар хойшилсон байна. Өнгөрсөн долоо хоногт АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар намын дүрмийг шинэчлэн боловсруулах ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржийг томилсон. Мөн АН-ын их хуралд бэлтгэх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат ахалж байгаа билээ. Тус намын их хурал ирэх сарын 06-нд болно.
Тиймээс УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд намын дүрэм шинэчлэх төсөл боловсруулах, их хуралдаа бэлтгэх гээд завгүй байгаа бололтой.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ