Леонардо ди Каприо: Би кино урлагаас хамгийн гайхалтай таашаалыг авдаг
2016-11-21

Холливуудын нэрт жүжигчин Леонардо ди Каприо энэ амралтын өдөр “ABC” телевизийн “Ододтой ярилцах уу” шоунд уригдаж, ярицлага өгчээ. Тэрбээр сүүлд “The Revenant” буюу “Амьд үлдэгч” кинонд тоглосон юм.

 

 

-Таныг харж буйдаа баяртай байна.

 

-Би ч бас.

 

-Царайлаг, халуухан үгийг байнга сонсдог уу?

 

-Би юу.

 

-Тиймээ бүсгүйчүүд танд их дуртай байдаг биздээ. Таны байгаа газар дандаа бүсгүйчүүд байдаг?

 

-Мэдэхгүй юм. “Хайртай шүү” гэдэг үгийг л их сонсдог. /инээв/

 

-Тун удахгүй зул сар боллоо. Санта өвөөгөөс юу хүсч байна?

 

-Тийм ээ. Сантагаас олон зүйлийг хүсч байна. Мэдээж хэрэг ирэх онд өмнөх амжилтаа ахиулахыг хүсч байна. 2016 онд би олон шагналын эзэн болсон. Хүссэн алтан хүнээ хүртсэн. Олон сайхан дүрийг бүтээж, олон сайхан амжилтыг гаргасан. Тиймээс энэ оныг үдэхдээ сэтгэл хангалуун байх болно. Ер нь хүн хэн байснаа хэзээ ч бүү март. Өнгөрсөн бүхнээ мартахыг хүсдэг хүмүүс бий. Гэхдээ тэр өнгөрсөн цаг хугацаа хэзээ ч давтагдашгүй гэдгийг ухаар. Завгүй байсан ч ээж рүүгээ ярь. Амралтын өдөр ээж дээрээ очиж сур. Учир нь ээж цор ганц. Ээжийгээ бүү гомдоо. Ээждээ үргэлж хайртай гэдгээ баталж бай.

 

Каприо ээж Жиорж Ди Каприогийн хамтаар

 

-Та ээждээ үнэхээр хайртай юм?

 

-Тиймээ. Би ээждээ өөрөөсөө илүү хайртай.

 

-Ээж тань таниас үргэлж гэр бүлтэй болохыг шаарддаг хэмээн нэг хүнээс сонсч байсан. Энэ үнэн үү?

 

-Тиймээ үргэлж шаарддаг. Би “Болоогүй байна” гээд л энэ асуултаас зугтаахыг хичээдэг.

 

-Яагаад ээжийнхээ хүслийг биелүүлэхгүй өдий хүртэл явна вэ. Таныг нэг бус бүсгүйтэй нэр холбогдож байсныг мэднэ. Сонголт тань үргэлж олны танил халуухан бүсгүйчүүд. Өнөөдрийг хүртэл хуримаа хийхгүй байгаа шалтгаан тань?

 

-Гэхдээ би өөрөө ч мэдэхгүй байна. Хэзээ гэр бүлтэй болохоо. Мэдэхгүй юм даа. Би өнөөдрийн амьдрал, өнөөдрийн өөртөө сэтгэл өндөр байна. Гэр бүлийн тухай бодож үзээгүй биш олон ч удаа бодож үзсэн. Гэхдээ хүлээхийг илүүд үзэж байна.

 

-Хүлээх тийм амар байна гэж үү?

 

-Тийм ээ. Уг нь эр хүн хамгийн оролцоотой байх ёстой. Гэхдээ би хойшоо суух их дуртай.

 

-Эхнэр, хүүхэд болон хуримын тухай таны бодлыг ойлголоо. Та зүгээр л хүлээхийг илүүд үзэж байгаа бололтой. Хэрвээ таны зорчиж яваа хөлөг онгоц осолдвол та амьд үлдэхийн тулд тэмцэхээс илүү аврагчид ирэхийг хүлээх бололтой?

 

-Гэр бүл болон амь нас хоёр ондоо. Мэдээж хэрэг би амьд үлдэхийг илүүд үзэх болно. Би зүгээр ч нэг үхэхгүй шүү. Бүхий л боломжийг ашиглах болно.

 

 

-Хэрвээ “Титаник” киноны үйл явдал таны амьдрал дээр тохиолдсон бол та өөрийнхөө амийг эрсдэлд оруулж, хайртай бүсгүйгээ аврах байсан уу?

 

-Мэдээж хэрэг би хайртай бүсгүйгээ аврах байсан. Хайртай бүсгүйгээ хамгаалж байвал би үхсэн ч харамсахгүй.

 

-Та өөрийгөө чадварлаг жүжигчин гэж боддог уу?

 

-Таны бодол надад чухал. Гэхдээ би кино урлагаас хамгийн гайхалтай таашаалыг авдаг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин