Замын ослын улмаас нэг хүн нас барж, 14 хүн гэмтжээ
2016-11-21

Өнгөрсөн амралтын өдрүүдэд замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 853 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 730 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ес бүртгэгдэж, нэг хүний амь нас хохирч, 14 хүн хүнд хөнгөн гэмтжээ. 

 

 

Тухайлбал: СХД-ийн нутаг Найрамдлын зам, Цанын баазын баруун замд марк, улсын дугаар нь тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 47 настай эрэгтэй л-ийг мөргөж амь насыг нь хохироон  хэргийн газрыг орхиж явсан байна.

 

СХД-ийн нутаг Ханын материалын зам, Өндөр настны автобусны буудлын замд H.Sonata маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 07 настай Ц нарын гурван хүнийг мөргөж гэмтээжээ.

 

Орон нутагт: Дорноговь аймгийн Алтан ширээ сумаас баруун урагш 50 км-т шороон замд Horth Benz  маркийн Н жолоочтой авто машин онхолдож  жолооч 57 настай эрэгтэй н-ийн амь нас хохирсон байна.  

 

Цас орж хальтиргаа гулгаа үүссэнтэй холбогдуулан замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарт цаг агаарын нөхцөл байдал, тээж яваа ачаа, замын зорчих хэсэг гадаргууны байдалд тээврийн хэрэгслийн хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцохыг  зөвлөж байна. Орон нутгийн бүх замуудад  хальтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул орон нутгийг чиглэн явах гэж буй тээвэрчид, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, хамгаалах бүсээр тоноглогдсон тээврийн хэрэгслээр зорчиж байгаа бол хамгаалалтын бүсийг тогтмол хэрэглэж  аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг холбогдох газруудаас зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин