Л.Мөнхбаясгаланд үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч Л.Мөнхбаясгаланд үүсгэсэн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Түүнийг энэ оны тавдугаар сард АНУ-руу явах гэж байхад нь хилийн хориг тавьж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Түүнийг залилангийн хэргээр буруутгаж байсан юм.
Энэ талаар сэтгүүлч Л.Мөнхбаясгалан "Анхнаасаа л эрх мэдэлтэнүүдэд таалагдаагүй, бүр ТВ гээр гаргахыг нь хориглож байсан "Цензургүй сурвалжлага" хэмээх эрэн сурвалжлах нэвтрүүлгээ бүрмөсөн зогсоолоо. Амьнаас үнэтэй, амьдралаас үнэтэй нэвтрүүлэг гэж юу байхав. Энэ ч жижиг асуудал.
Харин энэ хооронд итгэж найдаж явсан зүйл худлаа байсныг, хамтран зүтгэгч, үзэл бодол нэгтэй гэж бодож явсан хүмүүс өмнөөс салаавч үзүүлэхийг харах л хэцүү байлаа. Гэхдээ энэ бүхнээс би хатуужиж, хэрсүүжиж насандаа баймгүй хашир болоод босч ирэв. Намайг далимдуулан хэрэгтэн болгох гэсэн, хамаг л муу муухай бүхнээр дэвсэж гутаахыг оролдсон бүхэнд би гомдоогүй, харин ч баярлалаа. Учир нь тэд үнэн нүүр царайгаа нуугаагүй юм.
Харин миний зөв гэдгийг мэдэж байсан атлаа, намайг хэрэг хийгээгүй гэдгийг мэдэж байсан мөртлөө дуугараагүй амаа жимийж байсан нөхдөдөө би гомдсон. Тэд нүүр царайгаа, итгэл үнэмшлээ нуусан. Тэд жинхэнэ аюултай...." хэмээсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ