Кейни Уэст тоглолтоо цуцалжээ
2016-11-22

 

Америкийн реппер Кейни Уэст “Saint Pablo” аялан тоглолтынхоо хүрээнд Сакраменто хотноо тоглолтоо хийх байсан юм.


Харин тоглолт эхлэхээс хоёр цагийн өмнө тоглолт цуцлагдсан талаар репперийн менежер мэдэгдэж, тасалбар худалдан авсан иргэдээс уучлалт гуйсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Тоглолт цуцлагдсан шалтгаан тодорхойгүй байна.


Кейни, Жей Зи нар Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ялагдал хүлээсэн Хилари Клинтоныг доромжилсон хэд хэдэн уран бүтээл гаргаж, иргэдийн дургүйцлийг хүргэсэн билээ. Уг асуудлаас болж Кейни тоглолтоо цуцалсан хэмээн “TMZ” сайт мэдээлэв.


Албанынхан “5-7  хоногийн дотор тасалбар худалдан авсан иргэдэд мөнгийг нь эргүүлэн өгөх болно” гэж мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин