Женнифер Лоуренс: Зоригтой эрчүүд л ялалт байгуулдаг
2016-11-22

“Өлсгөлөн тоглоом” цувралын од, жүжигчин Женнифер Лоуренс “Vanity Fair” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та гайхалтай харагдаж байна.

 

-Баярлалаа. Өнөөдрийн зураг авалтад их бэлдсэн. Эмээ минь үргэлж “Эмэгтэй хүн хамгийн үзэсгэлэнтэй харагддаг байх ёстой. Бас дэгжин, гэгээлэг байх хэрэгтэй” хэмээн хэлдэг байсан. Эмээгийнхээ хэлсэнийг үргэлж санадаг.

 

-Ярилцлагынхаа эхэнд шууд хувийн амьдралтай тань холбоотой зүйлийг асуухыг зөвшөөрнө үү?

 

-Зөвшөөрч байна. Гэхдээ их айж байна шүү. Ямар асуулт асуухаас чинь. Бага зэрэг эмээж байна.

 

-Та саяхнаас найруулагч Даррентай болзох болсон. Та хоёр хэрхэн танилцав?

 

-Бид нэг нэгнээ эртнээс мэддэг байсан. Хоёр ч уран бүтээл дээр хамтран ажилласан.  Мэдэхгүй юм. Нэг л өдөр бид дотно болчихсон байсан. Даррен их зоригтой. Тэр над руу залгаад л оройн хоолонд орох уу хэмээн урьсан. Их гайхсан ч би их баярласан. Надад зоригтой бас шулуухан эрчүүд таалагддаг. Хайртай бүсгүйгээ өөрийн болгохын тулд эрчүүд түрүүлж алхам хийх хэрэгтэй. Эмэгтэйчүүд угаасаа бардам хүмүүс байдаг. Хэзээ ч түрүүлж алхам хийхийг хүсдэггүй. Тиймээс эрчүүд минь зоригтой бас тууштай байх хэрэгтэй. Зоригтой эрчүүд л ялалт байгуулдаг

 

 

-Гэхдээ та 26 настай. Гэтэл таны болзоот залуу 46 настай. Яагаад ахимаг залууг сонгов?

 

-Хүн бүхэн надаас ингэж асуудаг. Гэхдээ хайранд шалтаг, шалтгаан бий гэж үү. Дурлал гэдэг зүйлийг хүн захирч чадна гэж үү.

 

-Таныг өөрөөсөө 20 насаар ах хүнтэй болзоход олон залуус дургүйцсэн?

 

-Надад хамаагүй ээ. Би сонголтоо хүндэтгэж байна.

 

-Таны сонголтыг хүндэтгэж байна.

 

-Баярлалаа.

 

-Та кино чартуудыг тэргүүлж, хамгийн их ашиг олдог уран бүтээлүүдэд ээлж дараалан тоглож байна. Таныг заримдаа "амардаггүй юм болов уу” гэж боддог. Та үнэхээр завгүй харагддаг?

 

-Би мэргэжилдээ хайртай. Надад завгүй байх таалагддаг. Ажилтай байна гэдэг тааламжтай байдаг.

 

 

-Та зөвхөн өнгөрсөн онд таван уран бүтээлийн гол дүрийг бүтээсэн?

 

-Илүү их амжилт гаргамаар байна.

 

-Мөн өнгөрсөн оны адилаар 2016 онд маш олон уран бүтээлд тоглож, тун завгүй байлаа. Яг ямар шалгуурын өмнө сэтгэлээр унаж, шантардаг вэ?

 

 -Сайн мэдэхгүй байна. Хэзээ давааны өмнө өвдөг сөгдсөн гэдгээ санахгүй байна. Заримдаа бүх зүйл миний дургүйг минь хүргэж, ганцаардуулдаг. Намайг робот хэмээн андуурдаг хүмүүсийг харахаас дүргүй минь хүрдэг. Зураг авалтаас зураг авалтын хооронд явж, ямар ч чөлөөт цаггүй байгаа өөрийгөө заримдаа буруутгадаг. Юуны төлөө, хэний төлөө гэх утгагүй бодол намайг эзэмддэг.

 

-Олон залуус завгүй амьдралыг мөрөөдөж, олны танил болохыг хүсдэг. Атаархал чамд мэдрэгддэг учир заримдаа залхдаг гэсэн үг үү?

 

-Атаархал. Би баян айлын охин, алдартай компанийн өв залгамжлагч биш. Би өөрийн хөдөлмөрөөр өнөөдрийн амжилтыг бүтээсэн. Би хэзээ ч сонгосон мэргэжлээ буруутгаж, залхаж байгаагүй. Надад атаархаж суухаас илүү яг одоо хөдөлмөрлөх хэрэгтэй.

 

-Олон уран бүтээлд тоглож, олон мянган фэнтэй уран бүтээлчид өчүүхэн шалтгааны улмаас газарт их хүчтэй унадаг. Уран бүтээл, карьертэй холбоотой айдасын тухай?

 

-Тиймээ. Миний өмнө нь хойно байгаа ихэнх уран бүтээлчид асуудалд өртөж байгааг харсан. Гэхдээ хэн нэгэнд таалагдах гэхээсээ илүү өөрөөрөө байвал бүх асуудал шийдэгдэх байх. Айдас гэвэл би бас унахаас айдаг. Мартагдахаас айдаг.

 

-Олон ч сэтгүүлүүд энэ оны хамгийн их ашиг олсон, хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн гоё биетэй алдартнуудыг шалгаруулсаар байна. Сэтгүүл болгоноос тодруулсан шалгаруултад шилдгийн, шилдэг гэх уран бүтээлч дунд таны нэр байдаг. Сүүлд “Vogue” сэтгүүл таныг хамгийн төгс биетэй алдартнаар тодруулсан. Хэвлэлийнхэн таныг онцлоход танд таалагддаг уу?

 

-Тиймээ. Намайг сайхан хэмээн үнэлж байгаад баяртай байдаг. Хэвлэлийн баатар болох сайхан байдаг.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин